Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ”Монголд зочлох жил” арга хэмжээний хүрээнд зургадугаар сарын 30-наас эхлэн найман аймаг руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн. Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Тус онгоцны буудал 2011 онд ашиглалтад орсон ба 1542 м.кв талбайтай бөгөөд цагт 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Цаашид уг тоог 300-д хүргэх зорилго тавин ажиллаж, зорчигчдод хүндрэл учруулахгүй байхаар төлөвлөлт хийж байгаа тухай “Дэглий цагаан” нисэх буудлын дарга Л.Энхтуяа мэдээлэв.
Цаашид тус онгоцны буудлыг олон Улсын стандарт руу оруулах, орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэх тал дээр хамтарч ажиллах асуудлаар санал солилцов. Уулзалтад Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа болон албаны хүмүүс оролцлоо.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд МИАТ ТӨХК Ховд, Улиастай, Чойбалсан, Мөрөн, Өлгий, Даланзадгад, Алтай, Улаангом зэрэг чиглэлд долоо хоног бүр 2-3 удаа нислэг үйлдэж байна.
Тухайлбал:
| Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудал цагт 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |