Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны арванхоёрдугаар сард гаргасан. Зарлигийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар холбогдох тогтоол, шийдвэрийг гаргаж, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг 2023 оны гуравдугаар сард байгуулсан юм.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа нь өнгөрсөн хугацаанд Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулжээ. Тус үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэх анхны чуулганыг Барилга, хот байгуулалтын яам, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа хамтран 2023 оны долдугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгууллаа.
Чуулганд Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Япон Улс, Израил Улсын архитекторууд, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож, Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлал болон дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлагын хүрээнд санал солилцов. Шинэ Хархорум хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байх үзэл баримтлалд тулгуурлажээ.
Тухайлбал, Хархорум хот нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд ойролцоогоор 500 мянган хүнтэй, үүнээс суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөсөн талаар танилцууллаа.

Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хотыг байгуулахаар үзэл баримтлалд тусгажээ. Чуулганы оролцогчид монгол мэргэжилтнүүдийн боловсруулсан үзэл баримтлалыг өндрөөр үнэлж, байгаль орчинд ээлтэй, эрүүл орчныг бүрдүүлэх, ус, хүнсний хангамж, хүн амын бүтцийн төлөвлөлтийн ач холбогдлыг онцолж байв. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа нь энэ онд багтаан Хархорум хотын инженер-геологи, гидро-геологийн нарийвчилсан судалгаа, байр зүйн зураглалыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.
Цаашид Хархорум хотын байршлыг улсын тусгай хэрэгцээнд авах, улмаар техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нарийвчилсан зураг төслийг боловсруулах зэрэг ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ
| Шинэ Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг хэлэлцүүллээ |
|
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД АСАН Г.САЙХАНБАЯРЫН ХАДАМ ДҮҮ, БАЗ ХҮРГЭН НЬ БХЯ, БХИС, ЗХЖШ-ЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-06-12 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-06-12 07:00:00
ХӨШИЖ ЗОГССОН ХӨРӨНГИЙН БИРЖ
2026-06-12 07:00:00
Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр Wayfinder Award шагнал хүртжээ
2026-06-11 17:35:18
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
2026-06-11 15:39:23
Франц Улсаас “Тарбозавр батаар”-ын олдворыг буцаан авчирлаа
2026-06-11 13:39:39
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "MBRIDGE" төслийн удирдах хороонд нэгдлээ
2026-06-11 13:38:44
Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын форум Оттава хотод болов
2026-06-11 13:00:26
Дэлхийн нүүрс олборолтын технологи инновацын хурал боллоо
2026-06-11 12:25:07
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно
2026-06-11 10:58:25
Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-06-11 10:23:35
Б.Тэмүүлэн, Р.Омар нар Казахстаны тэмцээнээс хүрэл медаль хүртэв
2026-06-11 07:43:15
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-06-11 07:11:02
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2026-06-11 07:08:08
Б.МӨНХНАРАН: ХАДААНЫГ ХАЙРЛАЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ӨМГӨӨЛЖ ТОГЛОСОН
2026-06-11 07:00:00
ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ, МЭДЭХ ЭРХ ХУМИГДАЖ БАЙНА
2026-06-11 07:00:00
ТӨРД ДАРХЛАГДСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАГ
2026-06-11 07:00:00
"ЭВДЭРХИЙ ХҮН"-ИЙ СЭТГЭЛИЙН ГҮНЭЭР АЯЛАХАД...
2026-06-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |