Бага тойруу дахь магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Хүнсний IV дүгээр дэлгүүр хүртэлх 1.1 км шугамыг “Есөн талст оргил констракшн” ХХК, Хүнсний IV дэлгүүрээс МУБИС-ийн уулзвар хүртэлх 1.3 км шугамыг “Хангилцаг” ХХК гүйцэтгэж байгаа. Харин Цэцэг төвийн баруун хойноос Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар хүртэлх 274 метр шугамыг "Хэмжил зүй" ХХК өргөтгөн шинэчилж байна.

"Хэмжил зүй" ХХК-ийн зөвлөх инженер Б.Батбаяр: Шугам өргөтгөн шинэчлэх ажил 90 орчим хувьтай, нөхөн сэргээлтийн ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна. График хугацаагаараа наймдугаар сарын 5-нд ажлаа дуусгаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг халуун устай холбоно. Энэ долоо хоногтоо багтаан ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Хуучин шугам, сүлжээ нь бараг 30 жилийн насжилттай болчихсон байсан. Тиймээс одоо шугам сүлжээгээ шинэчлээд авчихвал 25-30 жил хэрэглээний халуун усаар таслахгүй гэсэн үг. Мөн шугам сүлжээний шинэчлэл хийсэн тохиолдолд дор хаяж 10 жил зундаа ус тасалж, засвар хийх шаардлагагүй болно гэж мэргэжлийн байгууллагууд үздэг.
Бага тойруу орчмын шугам сүлжээний засварын ажлыг наймдугаар сарын 5-ны дотор дуусгаж, халуун ус өгнө. Харин тохижилт, нөхөн сэргээлтийн ажил есдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэх юм. Шугам сүлжээний засвар шинэчлэл эхлэхээс өмнө Бага тойруу орчмын 700 гаруй аж ахуйн нэгж, СӨХ, контор, айл өрхүүдэд мэдээлэл хүргэсэн. Долоодугаар сард орсон их хэмжээний борооны улмаас ажил саатах, дулааны сувгийн тэвш /лотки/-нүүд усаар дүүрэх гэхчлэн асуудлууд үүсэж, хугацаа алдсан талаар албаныхан ярьж байлаа.
Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагаа баримтлан, явган зорчигчдыг аюулгүй зорчиход анхаарах, ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг шуурхай хийж, ажлаа хугацаанд нь дуусгах ёстойг анхааруулж байлаа. Түүнчлэн Бага тойруу орчимд хийж буй авто замын нөхөн сэргээлт, шинэчлэлтэй холбоотойгоор замын хар тос болсон нийтийн эзэмшлийн талбайг угааж, цэвэрлэхийг үүрэг болгосон юм.

| Бага тойруу орчмын дулааны шугамын шинэчлэлийн ажил энэ долоо хоногт дуусна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |