БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ханхөхийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Цэлмэгдалай, Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Энхтуяа, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Б.Пүрэвсүрэн нар Увс аймгийн Хяргас нуурын эрэг дагуу хог хаягдал, ариун цэврийн байгууламж, нуурын хамгаалалтын асуудлаар хяналт, шалгалт хийж байна. Өнөөдрийн байдлаар Хяргас нуурыг зорьж энгийн өдөр 1000-1200, амралтын өдрүүдэд 10000-15000 гадна, дотоодын жуулчин ирдэг ба ариун цэврийн байгууламж,хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай танилцлаа.
Хяргас нуурын бохирдлыг сар бүр тогтмол хийдэг ба хяналтаар хэвийн гарч байгаа тухай мэдээлэв. Мөн Хяргас нуураас 5 км-ын зайд хогийн цэг үүссэн ба үүнээс нуурын болон хөрсний бохирдол үүсгэх шалтгаан болох тул хогийн цэгийг яаралтай зөөвөрлөж устгалд оруулах үүргийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Увс аймгийн БОАЖГ, Ханхөхийн Улсын тусгай хамгаалалттай хамгаалалтын захиргаанд өгөв.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад жуулчид эрэг дагуу хог хаяхгүй, зориулалтын газар бие засах явдал ихэссэн бөгөөд харин эрэг дагуу авто машинтайгаа отоглож байгаа байдал хэвээр байв. Иймд эргээс 2,5-3 метрээс дотогш авто машин оруулахгүй байх, жуулчдын амрах тухтай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Одоогийн байдлаар ариун цэврийн 10 байгууламж, хог хаягдлын 10 цэг ажиллаж байна.
| Хяргас нуурын эргээс таван километрийн зайд байрлах хогийн цэгийг нүүлгэнэ |
|
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |