Хэрэглээний хог хаягдлын ихээхэн хэсгийг хүнсний хог хаягдал эзэлдэг.
Дэлхий даяар дунджаар нэг жилд 2.5 тэрбум тонн хүнсний хог хаягдал гардаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь дэлхий дээр нийт үйлдвэрлэдэг хүнсний гуравны нэг хэсэг болдог юм байна.
Тэгвэл энэ их хэмжээний хоол хүнсний хаягдал гарахаас урьдчилан сэргийлэх нэгэн аргыг Швейцарийн Женев хот дахь ашгийн бус нэгэн байгууллага танилцуулжээ.
Олон нийтийн газар байршуулсан хөргөгч нь иргэдэд хоол хүнсний хаягдал гаргахгүй байхад нь туслах юм байна.
Хүмүүс хэрэглэхгүй илүү гарсан хоол хүнсээ бусадтай үнэгүй хуваалцах боломжийг энэхүү хэрэгсэл бүрдүүлж өгчээ. "Free go" гэх тус ашгийн бус байгууллагын нэрээр нэрлэгдсэн энэ хөргөгч олон тасалгаатай, харагдах талаасаа үзэмжтэй.
Хүнсний материал аваад ихэнхийг нь хаягдал болгодог ресторан, гэртээ хоол хийдэг хүмүүс гээд хэн ч байсан энэхүү хөргөгчинд илүү хоол хүнсээ байршуулах боломжтой. Олон нийтийн явдаг замын хажууд байрлуулсан тул хажуугаар нь зөрөн өнгөрсөн хүмүүс хөргөгчнөөс идэж болохуйц жимс, хүнсний ногоо, талх, нарийн боов гэх мэт олон төрлийн хүнсийг үнэгүй авч болох юм байна.
Хөргөгчинд хоол байршуулах гол шалгуур бол хугацаа нь дуусаагүй, муудаж, хүний биед сөрөг нөлөө үзүүлэхээргүй байх ёстой юм байна.
Мөн эрүүл ахуйн шаардлагаар хөлдөөсөн хүнс, сав баглаа боодол нь задарсан бүтээгдэхүүн, амархан муудах хоол, архи согтууруулах ундааны төрлийн зүйлсийг хөргөгчинд байршуулахыг хориглосон байна.
Энэхүү төсөл нэг жилийн өмнөөс ганцхан хөргөгчтэй Женев хотод эхэлж байсан бол Женев хотоос гадна хэд хэдэн хотод дөрвөн том хөргөгчтэй болжээ.
Энэхүү төсөлд жилд дунджаар 40 мянган ам доллар зарцуулдаг. Үүний ихэнх хэсгийг хандивын байгууллагуудаас, зарим хэсгийг нь хотын захиргаанаас төсөвлөсөн мөнгөөр санхүүжүүлдэг юм байна.
Женев хотод анх байршуулсан хөргөгчний ачаар өнгөрсөн жил 3.2 тонн хүнсний хаягдал гарахаас сэргийлсэн гэж төслийн багийнхан танилцуулсан юм.
Мөн хандивласан нийт хоол хүнсний гурван хувь нь л ашиглах боломжгүйгээр хаягдал болсон гэж мэдээлжээ.
| Хүнсний хаягдлыг бууруулах зорилготой үнэгүй хоолны хөргөгч гудамжинд байршуулжээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |