Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн нийт 93 үл хөдлөх эд хөрөнгөөс нэг үйлчилгээний талбай, долоо орон сууц, 14 авто зогсоол нийт 22 үл хөдлөх хөрөнгийг 3.3 тэрбум төгрөгөөр худалдан борлууллаа. Монгол Улсын Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулах хүрээнд зарим зээлээ шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн төлж барагдуулахаар ажиллаж байгаа билээ. Үүний хүрээнд Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны www.dbm.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод, шилэн байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үргэлжилж байна.
Цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг хүлээн авч шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Үлдсэн 71 үл хөдлөх хөрөнгийг сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналаа өгөх нь нээлттэй.
Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар сонирхож буй хүсэлт гаргагч нь Хөгжлийн банкнаас гаргасан цахимаар санал өгөх зааврын дагуу санал илгээх бөгөөд тухайн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн байрны дугаар, тоотыг зөв сонгох мөн 100 хувь бэлэн төлөлт болон арилжааны банкны зээлд хамрагдах замаар урьдчилгаа байршуулан худалдан авах тохиолдолд дансны хуулга, бусад нотлох баримтын хамт системд хавсаргаж оруулах шаардлагатай бөгөөд бид хүсэлтийн дагуу эргэн холбогдож ажиллах болно.
Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж авсан үнэ дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой гарах зардлуудыг нэмж худалдан борлуулах үнийг тогтоосон. Мөн дуусаагүй Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн долоон блок орон сууц, гурван блок үйлчилгээ, нэг блок авто зогсоолын зориулалттай 35-80 хувийн гүйцэтгэлтэй барилгууд бий. Сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга, угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад нээлттэй бөгөөд уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудас үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэснээс авч болно.
| Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |