-Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулах ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсын Хөгжлийн банкны www.dbm.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод, шилэн байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг хүлээн авч шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлууд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нэг үйлчилгээний талбай, долоон орон сууц, 14 авто зогсоол нийт 22 үл хөдлөх хөрөнгийг 3.3 тэрбум төгрөгөөр худалдан борлуулаад байна.
-Үлдсэн үл хөдлөх хөрөнгүүдээс худалдан авах саналаа өгөх нээлттэй хэвээр байгаа юу, хэзээг хүртэл үргэлжлэх вэ?
-Нийт 93 үл хөдлөх эд хөрөнгөөс 22 хөрөнгийг худалдан борлуулсан бөгөөд үлдсэн 71 үл хөдлөх хөрөнгийг зарагдах хүртэл сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналыг хүлээн авч байна. Хөгжлийн банкнаас эргэн тантай холбогдон ажиллах болно.
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цахимаар санал өгөхдөө ихэвчлэн ямар алдаа гаргаж байна вэ.Түгээмэл гаргаж байгаа алдаан дээр зөвлөмж мэдээлэл өгөхгүй юу?
-Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар сонирхож буй хүсэлт гаргагч нь Хөгжлийн банкнаас гаргасан цахимаар санал өгөх зааврын дагуу санал илгээх бөгөөд тухайн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн байрны дугаар, тоотыг зөв сонгох мөн 100 хувь бэлэн төлөлт болон арилжааны банкны зээлд хамрагдах замаар урьдчилгаа байршуулан худалдан авах тохиолдолд дансны хуулга, бусад нотлох баримтын хамт системд хавсаргаж оруулах шаардлагатай.
-Худалдан авахаар сонирхож буй орон сууц, үйлчилгээний төв зэргийг очиж үзэж болох уу?
-Хүсэлт гаргагч нь сонирхож буй үл хөдлөх хөрөнгийг 8502-0513 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч урьдчилан цаг тохирч газар дээр нь очиж үзэх боломжтой.
-Үнэ ханшийг хэрхэн тогтоосон бэ. Зах зээлийн үнээс доогуур байх уу, ижил түвшинд байх уу?
-Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж авсан үнэ дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахтай холбоотой гарах зардлуудыг нэмж худалдан борлуулах үнийг тогтоосон. Бидний зүгээс зах зээлийн үнээс доогуур үнэтэй гэж үзэж байна.
-Иргэдэд ипотекийн зээлээр олгох боломжтой юу?
-Иргэд бусад арилжааны банкаар орон сууцны зээл судлуулан авах нь нээлттэй. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгөд худалдан авахаар сонирхож буй хүсэлт гаргагч нь арилжааны банкны хөнгөлөлттэй зээл болон ипотекийн зээлд хамрагдаж болно. Хөгжлийн банкнаас урьдчилгаа төлбөрийг байршуулж хүсэлт гаргагчийн саналыг баталгаажуулсан тохиолдолд хуанлийн 30 хоногт зээл судлуулах хугацаа өгч, Хөгжлийн банкнаас шаардлагатай баримт бичгийг тухай бүр зээл судлуулж буй арилжааны банканд гаргаж өгч ажиллаж байна.
-Дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудын хувьд ямар хөрөнгүүдийг худалдан борлуулахаар байгаа вэ?
-Шинэ Яармаг цогцолбор хорооллын B zone хэсгийн долоон блок орон сууц, гурав блок үйлчилгээ, нэг блок авто зогсоолын зориулалттай 35-80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгууд бий. Сонирхож буй төсөл хэрэгжүүлэгч, барилга, угсралтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад нээлттэй бөгөөд уг төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудас үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл цэснээс авч болно.
| Б.САЙНЗАЯА: Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 93 үл хөдлөхөөс 22 хөрөнгийг худалдан борлуулсан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |