Чулуутын хавцлаас 30 настай эрэгтэй унаж, амиа алджээ. Талийгаач хөл алдаж унасан байна. Тодруулбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын хавцал гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км, Тариат сумаас зүүн зүгт 40 км/-т Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн 30 настай, эрэгтэй М нь “Чулуут” хавцлаас хөл алдан унаж сураггүй болсон тухай дуудлагыг долдугаар сарын 27-ны өдрийн 23:05 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн 30 настай, эрэгтэй М-ыг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж долдугаар сарын 28-ны өдрийн 06:24 цагт “Чулуут”-ын хавцлаас цогцсыг олж гарган тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Чулуутын хавцлаас 30 настай эрэгтэй унаж, амиа алджээ |
|