Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 22 дугаар хуралдаан Брюссель хотноо 2023 оны долдугаар сарын 26-ны өдөр болов. Хамтарсан хорооны хуралдааныг Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга, Шадар сайд С.Амарсайхан, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн газрын захирал Гуннар Веганд нар тэргүүлсэн юм.
Хамтарсан хорооны хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого зорилтыг танилцуулж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Мөн Монгол Улс, Европын Холбооны харилцааны суурь баримт бичиг болох “Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн явц, түүний үр дүнг цаашид нэмэгдүүлэн баяжуулах боломжийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан томоохон зорилт арга хэмжээг Европын Холбооны “Дэлхийд гарах гарц” хөтөлбөртэй уялдуулж ногоон шилжилт, цахимжуулалт, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт хоёр талын харилцааг тэлж ажиллахаар тогтсон юм.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан нийтлэг зорилтуудыг хангах, энэ хүрээнд Монгол Улс, Европын Холбоотой байгуулсан “Ойн түншлэл”-ээр бодит үр дүн гаргаж ажиллахаа талууд нотоллоо
| Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 22 дугаар хуралдаан боллоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |