Уг барилгын хамгийн сүүлийн бүрэн хэмжээний сэргээн засварлалт 1961-1962 онд хийгдсэн бөгөөд сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлалтын ажил хийгдэж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийгдэж байгаагүй юм. Энэ удаад Бурхдын сүм, Найдан сүм, Лавиран сүмүүдийг сэргээн засварлаж байна. Одоогоор Бурхдын сүмийн шалны дэр моднуудыг тавьж, шал шахахад бэлэн болсон. Мөн Найдан сүмийн дээврийн ваарыг хуулж, шинээр дээвэрлэх ажил хийгдэж байна.
Богд Хааны ордон музейн сэргээн засварлалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын соёлын өв, уран барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварладаг, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж авчран ажиллуулсан. Нэмээд Монголын үндэсний мэргэжилтнүүд оролцсон. Ингээд тал талын тэргүүн туршлагыг шингээж, сэргээн засварлах арга зүй, бодлогоо боловсруулан ажиллаж байна.
Сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд энэ ондоо багтаан засварлалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газраас Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудаа тогтвортой хамгаалж, сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байна.
| Ч.НОМИН:Богд Хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувьтай байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |