Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл дамжуулсан хэрэгт гэмт буруутайд есөн жил зургаан сар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл энэ хэргийн талаар яруу найрагч Ц.Хулангийн хүү У.Равдан цахим хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Би яруу найрагч Хулангийн хүү Равдан байна. Бид бүхэн ээжид холбогдох хэрэг гэгчийн шүүх хурлыг дуустал тэвчээртэйгээр, цагаадна гэсэн итгэлтэйгээр хүлээлээ.Гэвч шүүх, хууль хяналтынхан нийлээд ээжийг минь гэм буруутай хэмээн үзлээ. Үүнтэй холбоотой хэдэн зүйлийг товчхон хэлмээр байна:
1. Ээжийг маань дарамталж эрхшээлдээ байлгахын тулд зургаан сарын өмнө надад АТГ-т хэрэг нээсэн. Миний ойр дотнын найз нөхдийг дуудаж, намайг хэрэгт хийх зорилгоор олон талаар байцаасан. Хэрвээ би Монгол руу буцвал намайг мөн шоронд хийнэ. Би очоод нөхцөл байдал улам дордох учир эндээс очиж чадахгүй байна. Өртөг өндөр газар эхнэр хүүхдүүдээ орхиод, ээжийгээ ч улам хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байна. Ингэж гэр бүлээр нь дарамтлан хэлмэгдүүлдэг юм байна. Мөн өмгөөлөгч Оюунбаатар гуай энэ хэрэг гээд байгаа зүйлээс чинь болж ардчилсан гэх Монгол Улсад анх удаа өмгөөлөгчийг мөрдөн мөшгөж, гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчиж байгааг мэдэх үү гэсэн.
2. Ээжийг гаднын Тагнуулын Албанаас $800,000 авсан гэх ор үндэслэлгүй зүйл зохиож сошиалаар мэдээ их явуулж байна. Хэрвээ үнэхээр мөнгө авсан бол үр хүүхэд нь эх орон, хайртай дотнын бүхнээ орхиод хүний газар ажиллаж амьдрах байсан уу. Мөн ээж минь хоригдохоосоо өмнө зээл тавин барин жижиг канад байшин бариулж түрээсийн орлого олохоор хөдөлмөрлөж явсан. 100 айлынхан мэднэ дээ. Ийм хүн $800,000 болон тэр яриад байгаа их хэмжээний мөнгө авсан байж таарах уу?
3. Яруу найрагч Ц.Хулан төрийн нууцад хамаарах ямар мэдээлэлтэй ойрхон байсан юм бэ? Ямар нууцыг хэнд өгөөд хэнийг яаж хохироосон юм бэ? Түүний өмгөөлөгч Оюунбаатар гуай мөн адил Хулангийн хувьд ямар ч төрийн нууцтай танилцаагүй, хэнд ч дамжуулаагүй гэж хэлсэн байсан. Ээж минь зүгээр л яруу найрагч, сэтгүүлч, нийтлэлч, үзэл бодлоо чөлөөтэй хэнээс ч айдаггүй илэрхийлдэг. Нууц гэдэг нэрийн доор хэн нэгэн бүлэг этгээдийн эрх ашгийг хамгаалахын тулд зохион байгуулалттай хэлмэгдүүлээд байна.
Гэхдээ ийм байлаа гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж явсны төлөө хүн хэлмэгдүүлж болдог юм уу? "Нэг нь нийтийн төлөө Нийт нь нэгнийхээ төлөө" гэдэг үг байдаг. Ээж маань нийтийнхээ төлөө үгээ чөлөөтэй илэрхийлж явдагтаа ялтан болж байна. Одоо нийт нь нэгнийхээ төлөө нэгдэж тэмцэх цаг болжээ. Олон ярих зүйл байвч одоо ингээд товчхон дуусгая. Энэ бүхэнтэй бид эцсээ хүртэл бүх аргаар тэмцэнэ. Ээжтэй минь таарах төрийн албан хаагч бүхэн хүнлэг байгаарай.
Өмгөөлж хамгаалах хүүтэй, Түмэн олондоо нэртэй хүн шүү” гэжээ.
| Ц.Хулангийн хүү У.РАВДАН: Ээжийг минь дарамтлахын тулд надад зургаан сарын өмнө АТГ-аас хэрэг нээсэн |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |