Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн голын эхээр, Туул, Хараа, Ерөө голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-50 см нэмэгдсэн байна. Хэнтий нуруунаас усжих Хараа гол /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Өндөрхаан сум/ ТУУЛ гол /Улаанбаатар, Алтанбулаг / орчимд үерийн түвшинг 10-50 см СЭЛБЭ гол /Санзай, Дамбадаржаа/, Хангай нурууны арын Онги гол /Сайхан-Овоо/ орчимд үерийн түвшинг 5-30 см тус тус давсан хэвээр байна.
Харин Хангай нуруунаас усжих ОРХОН гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Их Хянганы нуруунаас эхтэй ХАЛХ гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-20 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Цаашид: Туул гол Лүн сум, Хэрлэн гол Багануур, Хараа гол Дархан хот орчимд усны түвшин нэмэгдэх хандалгатай байна. Мөн төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай бороо орно.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
| Туул, Хараа, Ерөө голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-50 см нэмэгджээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |