Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны долдугаар сарын 17-21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.163, мөрдөн байцаалтын 1867 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 15, Авлига, албан тушаалын дөрөв, Хүний амьд явахын эсрэг зургаа, Хүрээлэн байгаа орчны эсрэг найм, нийт 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Дашбалбар сумын засаг дарга Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК-тай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Завхан аймгийн прокурорын газраас тус аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний төсөлд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн баримтыг хуурамчаар бүрдүүлэн өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжилт авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Завхан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Л.Т, Засаг даргын орлогч Г.С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Ү” ХХК-тай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга Ц.Б нь ашиг сонирхлын үүднээс “И” ХХК-тай байгаль орчныг нөхөн сэргээх гэрээг байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
| УЕПГ: Авлига, албан тушаалын дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ |
|
Э.БОЛОРМАА: МАН-ын Их хуралтай холбогдуулж улс төржиж байна гэж харж байна
2025-11-15 14:46:03
П.АНУЖИН: Ард түмнийхээ амьдралыг мэддэг хүн сонгогдох нь чухал
2025-11-15 14:23:40
Л.Оюун-Эрдэнэ: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах ерөөл дэвшүүлье
2025-11-15 14:04:51
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТ ЧЕХ УЛСЫН ПРАГА ХОТНОО БОЛЛОО
2025-11-15 13:48:55
Д.Амарбаясгалан: МАН-ын шинэ дарга ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэж итгэж байна
2025-11-15 13:43:38
Г.ЗАНДАНШАТАР: Энэ удаад бид ард түмнийхээ амьдралыг сайжруулсан бодит ажлаараа ялалт байгуулна
2025-11-15 13:37:47
Х.Нямбаатар: Нийслэлчүүдэд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд МАН-ын даргад нэр дэвшихгүй
2025-11-15 12:45:58
Г.ТЭМҮҮЛЭН: ҮЗЭЛ САНААНЫ ЭРГЭЛТ ХИЙХ ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2025-11-15 12:28:38
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
2025-11-15 12:16:21
Ч.НОМИН: Эрх мэдлийн эсрэг эцсээ хүртэл сөрөн зогссоныг нийгмээрээ харлаа
2025-11-15 11:15:00
Н.СҮХБҮРЭН: БИ ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙД ИТГЭЛТЭЙ БАЙДАГ. ТИЙМЭЭС ИРЭЭДҮЙН ОЮУНЛАГ МОНГОЛ УЛСЫГ БҮТЭЭЛДЭЭ ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2025-11-15 09:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2025-11-15 09:00:00
ХӨРШ
2025-11-15 09:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2025-11-15 09:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2025-11-15 09:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-11-15 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -14 ХЭМ ХҮЙТЭН
2025-11-15 06:00:00
ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
2025-11-14 18:35:40
Цаг агаарын үзэгдлийн мэдээлэл
2025-11-14 16:38:37
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа
2025-11-14 16:06:23
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын багуудтай уулзалт зохион байгууллаа
2025-11-14 15:13:15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-14 14:47:37
Багахангай-Хүннү хот чиглэлийн төмөр замын барилгын ажил 89 хувьтай байна
2025-11-14 14:20:33
Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 13:49:14
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
2025-11-14 13:27:26
Б.ЖАРГАЛАН: Татварын ачаалал бууруулах тал дээр хүлээлтэд хүрсэнгүй
2025-11-14 12:53:28
"Moon dance" хамтлаг ДАШТ-д оролцохоор Герман Улсыг зорилоо
2025-11-14 11:59:39
Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна
2025-11-14 11:43:28
Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
2025-11-14 11:39:13
БУСДААС ӨӨР БАЙНА ГЭДЭГ ИЧИХ ЗҮЙЛ ОГТ БИШ
2025-11-14 11:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ АВСТРИ УЛСЫН НИЙСЛЭЛ ВЕНА ХОТОД БОЛЛОО
2025-11-14 09:42:48
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-11-14 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2025-11-14 07:00:00
Э.ЛХАГВА-ОЧИР: МОНГОЛ ХҮН Л НАЙМАН МЕТРИЙН ӨНДӨРТ ХАМГААЛАЛТГҮЙ УРАН НУГАРЧ ЧАДНА
2025-11-14 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна
2025-11-14 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2025-11-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |