Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:Долдугаар сарын 23-нд орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа усанд өртсөн. 54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 53 дэд өртөөний 11 мянга хэрэглэгчийн цахилгааныг сэргээлээ. Нэг дэд өртөөний 4036 хэрэглэгчийн цахилгааныг зоорийн давхрын усыг соруулж дуусахаар холбоно. Нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс Шуурхай штабыг байгуулж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж буй. Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргийн 66 хорооны байршилд нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн 693 ажилтан, алба хаагч 105 техниктэй үүрэг гүйцэтгэж байна.

Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулж байна. 52 байрны зоорийн давхрын усны хэмжээ бага тул иргэд, СӨХ хамтран усыг зөөжээ.
Геодези, усны барилга, байгууламжийн газар Нарны гүүр, Алтай хотхон, Замын цагдаагийн газар, Энхтайваны гүүр, Гэгээнтний уулзвар, 19-р хорооллын арын зам, 120 мянгат орчим, Вокзал зэрэг байршлуудын зам талбайд тогтсон 686 тн усыг машинаар, 11 мянган шоо метр усыг зөөврийн насосоор тус тус соруулсан. Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар Баянмонгол хороолол, Сэлбэ хотхонд орон сууцны подвалийн усыг соруулах ажлыг 267 хүн 21 техниктэй хийж байна.

Мөн Налайх дүүргийн орчимд усанд боогдсон 11 тээврийн хэрэгсэл, 59 иргэнийг аюулгүй газар гаргажээ.
Долдугаар сарын 24-ний 08:00 цагийн ажиглалтын мэдээг өмнөх өдрийн мөн үеийнхтэй харьцуулахад Сэлбэ, Тэрэлж зэрэг голын усны түвшин 1-3 см нэмэгдэж, Сэлбэ гол Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 8 см давсан бол Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 45 см нэмэгдэж, үерийн түвшинг 18 см давлаа.
Онцгойгийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өнөөдөр, маргааш түр зуурын аадар бороо орно гэсэн мэдээлэл бий. Мөн өмнө нь ус тогтдоггүй байсан байршилд ус тогтож байгаагийн шалтгаан нөхцөлийг тодруулах шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа.
Улаанбаатар Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Тоног төхөөрөмж, хүн хүч горимын дагуу ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Өчигдөр 203 мянган шоо метр ус ирсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд шороотой усаа шууд бохирын шугам руу хийж байгаа нь хүндрэл учруулж байна” гэлээ.
Хотын дарга ажлаа шуурхай зохион байгуулж, бэлэн байдалд бэлтгэл ажлыг хангаж, мөн зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэхээр газар ухсан зөрчлийг арилгах зэрэг үүрэг, чиглэл өгсөн юм.
| НОК: 60 БАЙРНЫ УСЫГ СОРУУЛААД БАЙНА |
|
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |