Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны долдугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.163, мөрдөн байцаалтын 1867 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 15, Авлига, албан тушаалын дөрөв, Хүний амьд явахын эсрэг зургаа, Хүрээлэн байгаа орчны эсрэг найман, нийт 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Дашбалбар сумын засаг дарга Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тусгай зөвшөөрөлгүй “Т” ХХК-тай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Завхан аймгийн прокурорын газраас тус аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний төсөлд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн баримтыг хуурамчаар бүрдүүлэн өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сангаас санхүүжилт авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Завхан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Л.Т, Засаг даргын орлогч Г.С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Ү” ХХК-тай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг дарга Ц.Б нь ашиг сонирхлын үүднээс “И” ХХК-тай байгаль орчныг нөхөн сэргээх гэрээг байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
| Авлига, албан тушаалын дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |