Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн есдэх хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32023/5653 дугаартай захирамжаар “Үүлэнгөү” ХХК-нд битүүмжилсэн үхрийн мах 11.886 тонн, шулж чанахад бэлтгэж усанд сойсон байсан 3.46 тонн, нийт 15.346 тонн махыг устгуулах шийдвэр гаргасан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Байгаль орчны газрын холбогдох улсын (ахлах) байцаагчид, Хот тохижилтын газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтран Хог хаягдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгт 2023 оны долдугаар сарын 20-ны өдөр нийт 165 сая төгрөгийн үнэ бүхий шаардлага хангахгүй 15.3 тонн үхрийн махыг устгах ажлыг зохион байгуулж ажиллалаа.
| “ҮҮЛЭНГӨҮ” ХХК-ИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ 15.3 ТОНН ҮХРИЙН МАХЫГ УСТГАЛАА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |