-Сайн байна уу. Дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Би одоогоос арван жилийн өмнө дэлхийн аваргын алтан медаль хүртэж байлаа. Энэ жилийн дэлхийн аварга Монгол Улсад зохион байгуулагдсан учир гэр бүл, шавь нар маань өргөнөөр ирж үзлээ. Тэднийхээ өмнө ялж, амжилт гаргана гэдэг сайхан шүү дээ. Мөн Монголын үзэгчид ирж дэмжлээ, үнэхээр сайхан байна. Тэмцээн маань өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдлаа.
-Арван жилийн өмнөх дэлхийн аварга одоогийнх хоёр юугаараа ялгаатай байна вэ?
-Тэр үед би 28 настай, залуухан, хүчтэй байжээ л гэж бодогдож байна. Тэрнээс сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд ялгаагүй. Харин ур чадварын хувьд маш их ялгаатай. Өнгөрсөн хугацаанд Монголд жюү жицүг ойлгох, дэмжих хувь хүн, албан байгуулагч их болжээ.
-Таны хүүхэдтэйгээ дэвжээн дээр хамт авхуулсан зураг цахим сүлжээнд олны хайрыг татаж байна. Гэр бүлийнхээ тухай яриа дэлгээч?
-Манай нөхрийг Г.Нямсүрэн гэдэг, охин минь найман сартай. Миний хань үргэлж намайг дэмжиж тэмцээн уралдаанд явхад минь охиноо аваад, цуг явна. Бэлтгэл, тэмцээнтэй үед охиноо сайн хардаг. Ингээд бодоход миний охин хөлд ороогүй байхаасаа эхлэн дэвжээн дээр гарч, олон тэмцээн үзэж байна даа. Охин бид хоёр гэрээсээ гараад, сар гаран болж байна. Охинтойгоо хамт Баянхонгор аймагт болсон хүүхдийн наадамд шавь нараа дагуулаад оролцсон. Түүний дараа зургадугаар сард шууд хотод ирж жюү жицүгийн бэлтгэлээ хийж эхлсэн дээ. Дэлхийн аваргын дараа Улаанбаатар про жюү жицүгийн олон улсын тэмцээнд шавь нараа оруулна. Цахим сүлжээнд охин бид хоёрын зургийг байршуулж, олон эерэг сэтгэгдэл бичиж, урам хайрлаж байгаа хүмүүст маш их баярлалаа.
-Хүүхэд нас, арван жилийнхээ талаар яриа дэлгээч?
-Би Төв аймгийн Борнуур суманд төрсөн. Дуугүй, ичэмхий, даруухан талдаа хүүхэд байсан.
-Хэзээнээс жюү жицүгийн спортыг сонирхож хичээллэх болсон бэ. Танай гэр бүлд бөх эсвэл өөр спортын хүмүүс байдаг уу. Хэн таныг бэлтгэлийн заал руу хөтөлж байв?
- Манай аав Завхан аймгийн Цагаан чулуут сум төрсөн, аймгийн заан цолтой хүн байсан. Би багааса л гэртэй эгч хамаатны хүүхдүүтэй барилдаж өссөн дөө. Бөх хүний гэр бүлд өссөн хүн спортоос нээх хол очиж буудаггүй юм билээ. Урьд нь жудогоор хичээллэж байгаад, 2013 оноос хойш жюү жицүгээр хичээллэж байна.
-Одоо жүдо бөхөөр хичээллэж байгаа юу?
-Жүдо бөхөөр шавь нараа л бэлдэж байна даа. Хамгийн сүүлд 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аваргад орж хүрэл авсан. Мөн анх удаа жүдо бөхийн мастерсын улсын аваргад -78 кг алт авч байлаа. Шавь нар минь амжилт гаргахаар л өөрөө тэмцээнд түрүүлэхээс илүү их баярладаг даа.
-Жюү жицүгийн спортоор хичээллээд ямар чадвар, давуу талуудыг олж авсан гэж боддог вэ?
-Жюү жицү надад маш олон эерэг зүйлийг өгсөн. Хүн ер нь ямар ч спортоор хичээллэсэн хүнтэй мэндэлж, харилцаж, биеэ зөв авч явж сурдаг. Мөн биеийн хувьд зөв, эрүүл чийрэг болно.
-Багш нарынхаа тухай болон анхны тэмцээнийхээ талаар яриач?
-Биеийн тамирын сургуульд жүдо бөхийн ангид орж, О. Болд-эрдэнэ багшийн шавиар анх 2004 онд байлаа. Багшдаа үргэлж баярлаж явдаг даа. Харин арван жилээ Төв аймгийн Борнуур сумын н.Сүрэнжав, н.Лхагва багш нарынхаа удирдлага дор төгсөж байлаа.
-Монголд жюү жүцүгийн спортын хөгжил хэр байна гэж хардаг вэ?
-Жюү жицүгийн хөгжил дэндүү гэрэлтэй байна, асар хурдтай хөгжиж байна.
-Ярилцсанд баярлалаа.
 (1)(10).jpg)
| М.СУГАР: ОХИНТОЙГОО ХАМТ ДЭЛХИЙН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |