Богдхан уулын дархан цаазат газар болон Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт могой ихээр үзэгдэх болсон тул иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Бамбай хоншоорт могой нь ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг, 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй, өнгө нь маш хувирамтгай байдаг. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой, хүүхэн хараа нь босоо байна.
Мөн нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана. Бамбай хоншоорт могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай ойр байрлах эмнэлгээс анхан шатны тусламж авах шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд Нийслэлийн Байгаль, орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Улаанбаатар хотын Шуурхай Удирдлага Зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар дуудлага өгөөрэй.

| Зуслангийн бүс, орон нутагт амралт, аялал зугаалгаар явахдаа могойд хатгуулахаас сэргийлнэ үү |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |