-Дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн бакалаврын хөтөлбөрийн нэмэлт элсэлт хэднийг хүртэл үргэлжлэх вэ?
-Дотоод хэргийн их сургуулиас дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн бакалаврын сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ удаа Хилийн албаны сургуулийн “Хил судлал”, Цагдаагийн сургуулийн “Цагдаа судлал” хоёр жилийн бакалаврын хөтөлбөрүүддээ нэмэлт элсэлтийг зарлаад байна. Нэмэлт элсэлт долдугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Элсэхийг хүсэгчид Дотоод хэргийн их сургуулийн www.elselt.uia.gov.mn цахим хуудасны элсэлт цэсэнд хандан бүртгүүлэх боломжтой.
-Тус хөтөлбөрүүдэд ямар мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой вэ?
-Элсэлтийн журамд заасны дагуу “Цагдаа судлал”, “Хил судлал” хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь эдийн засагч, Нягтлан бодох бүртгэл, Санхүү, банк, даатгал, Байгалийн ШУ, математик, статистик, Мэдээлэл харилцаа холбооны технологи, Инженерчлэл, ХАА мал эмнэл зүй, Эрүүл мэнд, Цэрэг, батлан хамгаалах, Эрх зүй гэсэн мэргэжлүүдээр бакалаврын зэрэг хамгаалсан байх шаардлагатай.
-Элсэгчдэд ямар шаардлага тавигдах вэ?
-Дээд боловсролтой, өмнөх бакалаврын дипломын голч оноо нь 2.6-аас доошгүй, 26 хүртэлх настай байна. Мөн өмнө нь ДХИС-ийн аль нэг хөтөлбөрт суралцаж, сахилга, ёс зүйн зөрчлөөр сургалтаас хасагдаагүй, 165 см-ээс дээш өндөртэй, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил, ярилцлагад тэнцсэн, биеийн ил харагдах хэсэгт шивээс, сорвигүй байх гэсэн шаардлагатай.
-Энэхүү хөтөлбөрт суралцахын давуу тал нь юу вэ?
-Хоёр жилийн хөтөлбөрт суралцагчийн 30 багц цагийг өмнөх бакалаврын дипломын ерөнхий суурь хичээлтэй дүйцүүлдэг. Үлдсэн 90 багц цагийн хичээлийг судална.
Захиалагч агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах байгууллагын захиалгаар хүний нөөцийг нь бэлтгэж байгаа учраас хоёр жилийн дараа төрийн тусгай алба хаагч болж, 100 хувь ажлын байраар хангагдана. Түүнээс гадна сургуульд суралцах хугацаа төрийн албанд ажилласнаар тооцогдох, нийгмийн даатгал төлөгдөж, сонсогч цолны цалин авах, сургалтын төлбөр, хувцасны зардлыг төр хариуцах, цэргийн алба хаасанд тооцогдох, элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүй, бакалаврын дипломоор элсэх, төгсөөд ЦЕГ, ХХБ-ын офицерын бүрэлдэхүүнд ажиллах зэрэг давуу талуудтай.
-Хоёр жил суралцаж төгсөөд ямар байгууллагад, ямар чиглэлээр ажиллах боломжтой вэ?
-Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргүүдэд бүрэн ажиллах боломжтой. Өнгөрсөн жил эдийн засгийн мөрдөгчөөр мэргэшүүлж төгсгөсөн бол одоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, шинжээч мөрдөгч, цагдаа судлал гэсэн хөтөлбөрүүдээр мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Цагдаа судлал хөтөлбөрт суралцсанаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүхий л чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой мэргэжилтэн болж төгсөнө. Харин Хил хамгаалах байгууллагаас ажлын байраар хангахдаа өмнөх мэргэжлийг харгалзаж төрийн албанд томилно. Жишээлбэл, өмнө нь хөдөө аж ахуйн мэргэжлээр төгссөн бол тэр мэргэжлийн дагуу тухайн чиглэлийн албанд томилогдоно.
-Хоёр жилийн хөтөлбөрийн элсэгчид эрүүл мэндийн үзлэг, цэргийн хэргийн анхан шатны сургалтад хамрагдах уу?
-Элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлж бакалаврын дипломын голч онооны шаардлага хангаж тэнцсэн элсэгчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Үүний дараагаар цэргийн хэргийн анхан шатны сургалтад хамрагдаж цэргийн тангараг өргөснөөр Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцана.
| ЦАГДААГИЙН АХМАД Д.БАТТӨР: ХОЁР ЖИЛ СУРАЛЦААД ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААГЧ БОЛЖ, 100 ХУВЬ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДАНА |
|
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |