Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар олгоно. Тухайлбал, мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3, газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6, хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэсэн.
Үүний дагуу эхний ээлжид 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын өнгөрсөн зургадугаар сарын 30-ны тушаалаар дараах салбар чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх чиглэлээр хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг авч эхэллээ. Зээлийн материалыг нэг сарын хугацаанд буюу ирэх наймдугаар сарын 19-нийг хүртэл хүлээн авах юм байна. Төслийн материалыг Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://sme.gov.mn цахим хаягаар хүлээн авах ажээ.
| Хүнс үйлдвэрлэгчдэд 4.7 тэрбум төгрөгийн зээл олгоно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |