Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Гэвч энэ үеэр хүчтэй аадар бороо орох, үер, ус нэмэгдэх тохиолдол олон гарлаа. Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд тохиолдсон үерийн гамшгийн асуудалд хэрэгжүүлсэн арга хэмжээ, орон нутагт тохиолдсон үер, усны гамшгийн талаар мэдээлэл, сэрэмжлүүлэг өгье. Мөн сүүлийн үед усны ослын тоо нэмэгдэж байна. Нийслэлийн 26 хорооны 31.6 мянган өрхийн 128.1 мянган хүн үерт өртсөн. Үерийн даланг хүчитгэх үүднээс 80 мянган шуудай, 900 мкб элс, шороо, хайргыг байрлуулах ажилд 300 орчим машинаар ажиллаа. Мөн орон сууцны усыг зургаан хоногийн турш соруулсан. Одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт ус соруулах ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Үерт өртсөн газруудад цэвэрлэгээ, халдваргүйжилтыг хийж, иргэдийн цахилгаан хангамжийг шалгаж, холбосон. Энэ үйл ажиллагаанд нийтдээ 14 мянга 300 орчим алба хаагч ажиллаа” гэлээ.
| Б.УУГАНБАЯР: Нийслэлийн 31.6 мянган өрхийн 128.1 мянган хүн үерт өртсөн |
|
Баянчандмань сумын ойн барилдаанд харцага Ууганбаяр түрүүллээ
2026-04-26 08:50:50
МУБИС-ийнхан оюутны их наадмаас 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-26 08:43:31
Монгол Улс "G-7”-гийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцлоо
2026-04-26 07:00:00
Монгол Улсын Өргөмжит консулын газрыг Братислав хотод нээв
2026-04-25 08:04:05
Элсний наадам "САНЬЯА-2026"-аас Э.Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ
2026-04-25 07:35:50
“Хасын хүлэгүүд” баг лигийн аварга баг боллоо
2026-04-25 07:05:00
Оюутны их наадмаас “ҮБТИС” 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-04-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |