Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны долоодугаар сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож, Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт байрыг хүртлээ. Эх орноо төлөөлөн оролцсон сурагчдаас Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль, Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль, Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль, 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.
О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас гурван жил дараалан (хоёр мөнгө, нэг хүрэл) медаль хүртэж байгаа бол аравдугаар ангийн хоёр сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн байна. Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн АФО-аас хүрэл медаль хүртэж байсан юм. Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш 10:00 цагт зохион байгуулагдана
| Физикийн олон улсын 53 дугаар олимпиадаас Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг тусгай байр хүртлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |