Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй холбогдох албаныхан Сэлбэ голын далан сэтэрсэн байршилд газар дээр нь ажиллалаа.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж "Үерт автсан орон сууцуудын усыг соруулах, лаг, шаврыг цэвэрлэх ажил үндсэндээ дууссан. Одоогоор 13 удаагийн рейсээр 170-аад тонн лаг, шаврыг зөөж тээвэрлээд буй. Сүхбаатар дүүргийн бүх хороодоос мэдээ аваад явган болон авто машины зам, тохижилт, ногоон байгууламжид учирсан хохирол, эвдрэлүүдийн мэдээллийг зураг, байршлаар нь гаргаж байна. Тухайлбал, Парисын гудамж руу үерийн ус орж ирсэн тул явган хүний замын хавтангууд гэмтсэн" гэв.
Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга "Сэлбийн гүүрний далан сэтэрсэн байршил дээр ажиллаж байна. Далан сэтэрсэн шалтгаан, цаашид үүсэж болох эрсдэл, авах арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран яаралтай тогтоогоод сэргээх ажлыг эхэлнэ. Мөн Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үерт автсан барилга, байгууламж дээр барилгын чанар, аюулгүй байдлын үнэлгээг хийнэ. Цаашлаад Сэлбэ голын энэ баршилд үерийн хамгаалалтын далангаас гадна хөрсний усны түвшин бууруулах байгууламж зайлшгүй шаардлагатай" хэмээсэн юм.
| Усанд автсан орон сууцуудад барилгын чанар, аюулгүй байдлын үнэлгээ хийнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |