Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн 2023 оны А/253 дугаар тушаалаар нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллалаа.
Ажлын хэсгийн хүрээнд долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори (БОХЗТЛ)-ийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс 2 нийт 41 сорьцийг MNS 5667-6:2001 Байгаль орчин. Усны чанар. Дээжлэлт. 6-р хэсэг: Гол, горхины уснаас дээж авах заавар-ын дагуу авч мөн өдрөө БОХЗТЛ болон Усны газрын “Усны хяналтын төв лаборатори”-д хүргүүлэн усны физик, химиийн шинжилгээг 8, бичил амь судлалын шинжилгээг 6 үзүүлэлтээр хийв.
Шинжилгээний дүнгээр эдгээр уст цэгүүдийн ус сул хүчиллэгээс сул шүлтлэг орчинтой (рН=5.9-8.4), эрдэсжилтийг тусгайлан тодорхойлоогүй тул цахилгаан дамжуулах чанар (EC)-ыг хэмжсэн үзүүлэлтээс тоймлон харахад ялимгүй эрдэсжилттэйгээс их эрдэсжилттэй (32.6.0-1851.0), бохирдолтыг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг болох хялбар исэлдэгч органик бодисуудын агууламж (ПИЧ), шим бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд (NH4, NO2, NO3) ихтэй ус байна. Голуудын усны чанарыг тухайн сорьц авсан цэгүүд дээрх химийн шинжилгээний дүнг үндэслэн бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.
Голууд, үерийн халиа болон тогтоол усны сорьцонд хийсэн хими болон бичил амь судлалын шинжилгээний дүнг дараах хүснэгтээр харуулав.
Усны сорьцонд хийсэн химийн шинжилгээний дүнг “MNS 4586:1998 Усан орчны чанар. Ерөнхий шаардлага” стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд сорьц авсан бүх цэгүүдэд бохирдолтыг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг болох хялбар исэлдэгч органик бодисуудын агууламж (ПИЧ=11.47 - 35.7 мг-О/л) стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.14 – 3.57 дахин хэтэрсэн байгаа бол сорьц авсан БЗД, 35-р хорооны нутаг Баатар хайрхан, нурсан хашаа, Их наяд граш, БЗД-ын нутаг Баатархайрхан суваг, Сэлбэ - Шаргаморьтын гүүрний орчмоос авсан тогтоол усны сорьцонд шим бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдэл болох аммонийн азотын агууламж хамгийн бага (NH4 -N=0.35 – 0.40 мг-N/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас хэтрээгүй байна. Бусад голын болон халиа, тогтоол усны бүх цэгүүдэд (NH4 -N=0.54 – 10.70 мг-N/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.1 – 21.4 дахин хэтэрсэн агууламжтай байна.
Мөн бохирдолтыг тодорхойлогч нитритийн азотын агууламж Сэлбэ гол -100 айл, Дунд гол үерийн далан орчимд (NО2 -N=0.03 – 0.04 мг-N/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.5 – 2.0 дахин хэтэрсэн агууламжтай бусад цэгүүдэд стандартын шаардлагыг хангаж байсан бол халиа, тогтоол усны хувьд Их наяд граш, Таван богд, Энхсаран №1, Үерт орсон айл - Энхсаран зүүн тал, Натур 94-р байр, Замын цагдаа зүүн тал, Сэлбэ-Дамбадаржаа, Хүүхдийн парк, БЗД 35-р хороо Баатархайрхан нурсан хашаа, БЗД, Баатар хайрхан 1629 тоот айлын орчимд (NО2 -N=0.03 – 0.58 мг-N/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.5 – 29 дахин хэтэрсэн агууламжтай бусад цэгүүдэд стандартын шаардлагыг хангаж байна.
Харин нитратын азотын агууламж бусад бохирдолтыг тодорхойлогч азотот нэгдлүүдтэй харьцуулахад харьцангуй бага буюу Сэлбэ-Дамбадаржаа, Их наяд граш орчимд авсан тогтоол уснаас (NО3 -N=10.5 – 32.88 мг-N/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.2 – 3.6 дахин хэтэрсэн агууламжтай бусад цэгүүдэд стандартын шаардлагыг хангаж байна.
Эрдэс фосфорын агууламжаар стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас БЗД 35-р хороо Баатархайрхан нурсан хашаа, Дунд гол - Үерийн далан, БЗД Баатар хайрхан 1629 тоот айлын орчимд (PO4=0.12 – 0.88 мг-Р/л) буюу стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 1.2 – 8.8 дахин хэтэрсэн агууламжтай бусад бүх цэгүүдэд физик-химийн үзүүлэлтээр тус стандартын шаардлагыг хангаж байна.
| Нийслэлд үерийн аюул нүүрлэсэн 41 газраас авсан дээжид хийсэн шинжилгээний хариу гарлаа |
|
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |