Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж байна.
Тодруулбал, Сэлбэ голын сав дагуу Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас ойр ормын барилгуудын зоорины давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ. Үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил дууссан хэдий ч ариутгал, халдваргүйжүүлэлт болон үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламжийг цахилгаан, усан хангамжид холбох ажил үргэлжилж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ гол орчмын үерт автсан байршилд ажиллалаа.
Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны 49 байр, 36 гарааш үерт өртсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг 2-3 удаагийн давтамжтай хийгээд байгаа юм. Үерт өртсөн байрнуудыг хэрэглээний ус, цахилгаанд холбосон хэдий ч нийтийн эзэмшлийн талбайг цахилгаанд холбох ажил хүндрэлтэй байгааг албаныхан онцолж байлаа.
Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Үерийн усыг бүрэн соруулж, лагаа цэвэрлэн, ариутгал хийсэн ч чийг ихтэйн улмаас хатаалт бүрэн хийгдээгүй байгаа. Үүнээс шалтгаалан нийтийн эзэмшлийн талбай буюу зарим байрны гарааш, орц, подвалыг цахилгаанд холбож чадаагүй. Хэрвээ чийгтэй үед нь цахилгаанд холбовол ямар нэг аваар осол гарах эрсдэлтэй юм. Зарим өндөр барилгуудад цэвэр ус доголдох, дээд давхрууд руу ус шахахгүй байх зэрэг асуудлууд ч тулгарч байгаа. Бохирын асуудлуудаа шийдээд явж байна. Нийслэлээс ариутгал хийж байгаа бөгөөд дүүргийн зүгээс ч хэд хэдэн удаагийн давтамжтайгаар ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Одоо хувийн контор, СӨХ-дууд нарийн цэвэрлэгээг сайтар хийж, аюулгүй байдлаа ханган ажиллах шаардлагатай байна” хэмээв.
Сүхбаатар дүүргийн хувьд Натурын гүүрнээс урагшаа Нарны зам, Сэлбэ голын зүүн далан буюу “Улаанбаатар Буян” ХХК-ийн хажуу талын замаас Олимпын гудамж, Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл үерийн ус хальсан. Үерийн нөлөөнд нийт 29 орон сууц, 20 аж ахуйн нэгжийн объект өртсөн юм. Өнөөдрийн байдлаар тус 29 байрыг бүрэн цахилгаанд холбосон байна.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж “Үер буусан бүсэд нийт 30 худаг бөглөрсөн байдалтай байна. Эхний ээлжид бохирын худгуудаа соруулж байж цэвэр ус өгөх боломжтой болох юм. Мөн “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын 11 ажилтан, гурван техник хэрэгсэл, “Сүхбаатар-Тохижилт” ХХК-с нэг машин хороолол дунд нэмж гарсан хог, лагуудыг зөөж, тээвэрлэн ажиллаж байна. Хогийг цэвэрлэж дууссаны дараа ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ. Сүхбаатар дүүрэг дээр 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Мөн дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болон олон нийтийн байцаагч нар хамтран 100 айлын гүүрнээс доошоо үерийн дараах цэвэрлэгээг хийж байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хоёр машин, Ус сувгийн Удирдах газраас нэг машин манай дүүрэгт хуваарилж өгсөн. Эдгээр машинуудыг ашиглан бохирын худаг, траншейн нүхнүүдийг цэвэрлэсний дараа цэвэр усаа холбох ажлаа хийх юм.
“Ган Инженеринг” ХХК-ийн дулааны инженер П.Мөнхжаргал “Ус сувгийн Удирдах газраас ирж байгаа ус бага даралттай байна. Усны даралтыг 16-17 давхар бүхий гурван орон сууцад хуваан явуулж байгаа. Тиймээс тус орон сууцуудын 4-6 давхраас дээш байрладаг айлуудад ус очиж чадахгүй байна. Манай компанийн зүгээс насос, тоног төхөөрөмжүүдээ суурилуулах ажил хийж байгаа бөгөөд өнөөдрийн дотор айлуудын усыг холбохоор ажиллаж байгаа. Усаа залгахын тулд эхний ээлжид бохирын худгаа цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ бохирын худгаа цэвэрлэлгүйгээр усаа өгвөл айлуудын бохирын ус буцаад зоорины давхарт нэвчин, бохирын усанд живэх эрсдэлтэй байгаа юм” хэмээв.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр Туул гол дагуу хоёр байршилд тохижилт хийж буй. Үерийн улмаас нийслэлийн хөрөнгөөр бүтээн байгуулсан дээрх тохижилтын ажил руу үерийн ус хальж орсон юм.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Захиргааны хэлтсийн дарга С.Цэдэнсодном “Бага тэнгэрийн ам орчимд нийт 3.6 га талбайд тохижилтын ажил хийж байгаа. Ажлын гүйцэтгэл 60 орчим хувьтай үргэлжилж байсан бөгөөд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж, явган зам гэх мэтчилэн тохижилтын ажил хэвийн явж байсан. Гэтэл долоодугаар сарын 9-нд Туул голын ус хальж үерлэн, хийсэн тохижилтууд сүйдсэн. Тухайн үед яаралтай арга хэмжээ авч, хамгаалалтын зурвас үүсгэсэн. Цаашид үерийн уснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, мэргэжлийн байгууллагуудаар техникийн шийдлүүдийг гаргуулж, эрсдэлээс хамгаалах чиглэлээр ажиллахыг Хотын дарга үүрэг болголоо. Харин Асем виллагийн ард, туул голын эрэг дагуу хийсэн тохижилт харьцангуй өндөрт байрладаг бөгөөд үерийн хамгаалалтыг яаралтай авсан тул эрсдэл гараагүй. Үерт өртсөн бүтээн байгуулалт дээр хөндлөнгийн үнэлгээний компанийг ажиллуулж, хохирлын тооцоог гаргана” гэв.
Үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, НЗДТГ-ын даргаар ахлуулсан. Гэхдээ эдгээр ажлын хэсэг нь хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий субъект биш. Үнэлгээний тухай хууль тогтоомжид зааснаар хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниуд хийдэг. Тэд үнэлгээ хийсний дараа дүүрэг рүү шилжүүлэн, дүүрэг тэдгээрийг нэгтгэн нийслэл рүү шилжүүлсний дараа Улсын онцгой комисс хүлээн авч, дараагийн шатны арга хэмжээг авах юм. Харин хохирлын үнэлгээ тогтоох ажлыг долоодугаар сарын 24-ний дотор хийх шаардлагатай бөгөөд тус Ажлын хэсэг Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журамд заасан хугацаанд багтаан дүн мэдээг танилцуулах үүрэгтэй юм.
Хотын даргын зүгээс бохирын шугамуудаа сайтар цэвэрлэж, үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллах хэрэгтэйг онцолж байлаа. Мөн үерийн улмаас хохирсон аж ахуйн нэгжүүд хохирлын үнэлгээгээ яаралтай хийлгүүлэн, давхар эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлагатайг дурдаж байв.
| Үерийн улмаас хохирсон ААН-д үнэлгээний компаниар хохирлын хэмжээг тогтоолгох шаардлагатай |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |