УБЦТС компани нь нийслэлийн хэмжээнд зарласан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долдугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үер усны аюулаас үүдэлтэй эрсдэл бүхий нийт 1113 дэд өртөө, 52965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн хүчдэлээс тасалсныг өнөөдөр бүрэн сэргээж дууслаа.
Энэ хугацаанд тус компанийн 398 инженер техникийн ажилтан, 91 техник хэрэгсэлтэйгээр нийслэлийн 107 дэд өртөөнд үзлэг хийж, үерт автагдаж болзошгүй 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авч, цахилгаан дамжуулах 14 тулгуур унасныг сэргээн босгож, 7 тулгуурыг тэгшлэн, 35 кВ-ын 3 тулгуурыг хүчитгэснээс гадна Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн орон сууцны нийт 116 байрны 0.4 кВ-ын щитэд үзлэг, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай хийж, тухай бүрд нь хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээж ажиллалаа.
Үе усны гамшгийн үед их, бага хэмжээнд хор хохирол амсахын зэрэгцээ цахилгаан хангамжийг нь тасалж, болзошгүй эрсдэлээс хамгаалах шаардлагатай байсныг ойлгож, бидний ажилд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж байсан хэрэглэгч та бүхэндээ болон гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангаж ажилласан нийт ажилтнууддаа, дэмжиж ажилласан Нийслэлийн Засаг дарга Д. Сумъяабазар, Захирагчийн ажлын албаны дарга М. Баяраа, ОБЕГ, НОБГ, ОСНААУГ, бусад хамтран ажилласан байгууллагууддаа талархлаа.
| Үерийн гамшигт өртсөн бүх хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээж дууслаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |