Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өчигдөр орой орсон усархаг, аадар борооны улмаас Дэлгэрэх гол үерлэж, нийтийн эзэмшлийн зам, хашаа, талбай эвдрээд байна. Үерийн улмаас долоон гэр, дөрвөн машин урсаж, хоёр гэр, арван хашаа нурсан ба 10 гаруй барилга, байшин усанд автсан, бохирын цооног хальсан гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Арвайхээр сумын ЗДТГ, “Онги ус суваг” ОНӨҮГ, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК зэрэг холбогдох байгууллагуудын алба хаагчид шуурхай ажиллаж, усыг соруулах, лагийг зайлуулах, эвдрэл, гэмтлийг арилгахаар ажиллаж байна.
Мөн Арвайхээр сумаас зүүн тийш долоон км орчимд уулын үер бууж, зам усанд боогдсоны улмаас зорчих хөдөлгөөнийг түр зогсоож, бороо зогссоны дараа нээсэн бөгөөд сэргээн босгох ажлын хэсгийг байгууллаа.
| Усыг соруулах, лагийг зайлуулах, эвдрэл гэмтлийг арилгахаар ажиллаж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |