• Өнөөдөр 2025-04-30

Унаач хүүхдүүд оймсгүй, шагай нь ил гарсан гутал өмсөж, аюулгүй байдал нь бүрэн хангагдаагүй байна

2023-07-11,   513

      Үндэсний их баяр наадмын их насны морины уралдаан эхлэхэд бэлэн болоод байна. Их насны морь унах хүүхдүүд бүртгэлээ хийлгэж байгаа юм.
 
      Өмнө жилүүдтэй харьцуулахад уралдаанч хүүхдийг эрсдэлд оруулж болох эд зүйл өгч явуулах нь багассан хэдий ч урт бүс, урт ташуур, станц, гар утас зэргийг уралдаанч хүүхдэд өгч явуулж байгаа зөрчил гарч байна. Мөн уралдаанч хүүхдийн зарим хувцас хангалтгүй үдээстэй кэт, пүүз, оймсгүй шагай ил гаргасан гутал өмсүүлж хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй зөрчил гарч байна.
       Иймээс уяач та бүхэн уралдаанч хүүхдээ эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, найм болон түүнээс насны хүүхдээр хурдан морио унуулж, хүүхдэд аюулгүй хувцас хэрэглэл өмсүүлж ирэхийг анхааруулж байна.

 


Унаач хүүхдүүд оймсгүй, шагай нь ил гарсан гутал өмсөж, аюулгүй байдал нь бүрэн хангагдаагүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188