• Өнөөдөр 2025-04-30

Шадар сайд С.Амарсайхан Хурдан морины салбар хороонд хар үрээг түрүүлсэнд тооцох үүрэг өглөө

2023-07-11,   1253

             Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны уралдаанд морь бариачийн алдаатай үйл ажиллагаанаас болж, маргаан үүссэн.
 
                    Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан Шүдлэн насны морьдын уралдаанд  маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж, будилаантуулсан тул дахин нягталж, шударгаар шийдэх, ёс зүйгүй үйлдэл гаргаж, уралдааныг будилаантуулсан бариачид хариуцлага тооцож, шүдлэн насны уралдаанд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Дуут сумын харьяат хар шүдлэнг түрүүлүүлж, шарга халзан үрээг аман хүзүүдүүлүүлэх үүргийг Хурдан морьны салбар хорооны дарга Д.Ганхуягт үүрэг болголоо.

Шадар сайд С.Амарсайхан Хурдан морины салбар хороонд хар үрээг түрүүлсэнд тооцох үүрэг өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-11 13:23:51
    Иргэн: Монголд аливаа юм хууль, дүрэм, журмаараа явахаа болиод удаж байна. Хууль бусаар мөнгөжсөн, албан тушаалд очсон нөхдүүд бүгдийг мөнгөөр, албан тушаалаар далайлгаж, доод төрөлтүүд нь таньдаг албан тушаалтандаа хэдэн борыг нь атгуулж байж хэлүүлж шийдээд сурчихсан. Олон түмний дургүйцэл, шахалтаар сүүлийн үед зарим нэг юм зөвөөр шийдэгддэг болж байгаа. Мэндсайханы үрээг хасаж, монголын хамгийн том шийтгэл болох (ккк) Мэндсайханы төрийн алба хаах эрхийг 10 жил хасах, мөн бариачид морь барих эрхийг нь хасаж хариуцлага тооцох хэрэгтэй. Одоогийн хамгийн том хариуцлага энэ л болох байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-11 12:04:10
    zochin : Er ni bol iim tehnik tehnologi undur hugjisun odoo ued ene neg mori bariach gej manuuhaig bailgah hereg bna uu hend ch hereggui yum shal demii ********...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-11 11:58:52
    Туяа: Дүрмээ баримтлан хасах хэрэгтэй. Үүрэг өгөөд байхдаа яахав дээ. Эд нар өөрсдөдөа нэг их эрх олгочих юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-11 11:54:44
    Тунгаа: Тэгмээрсэн дээ. Үнэн юм үнэнээрээ сайхан шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-11 11:50:16
    Vзэгч: Дуут биш ээ:Луус сум гэлдээ. Ямар галаад нэр бгаа биш.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188