• Өнөөдөр 2024-05-06

БИОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС МОНГОЛ УЛСЫН БАГ ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ТУСГАЙ БАЙР ХҮРТЛЭЭ

2023-07-11,   234

      Биологийн олон улсын олимпиадаас Монгол Улсын баг хос хүрэл медаль, тусгай байр хүртлээ. Тодруулбал, Шинэ-Үе сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Г.Мишээл хүрэл медаль, Шинэ Эхлэл сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Т.Намуун хүрэл медаль, Байгаль-Эх лицей сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр эзэлжээ. 

       Олон улсын биологийн 34-р олимпиадад Монгол улсаа төлөөлж МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Л. Ариунцэцэг, профессор Б. Болдгив, дэд профессор Г. Баярмаа, дэд профессор Д. Нарангарвуу болон Улаанбаатар хотын Шинэ-Үе Сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Г. Мишээл, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Г. Ирээдүй, Нэгдүгээр сургуулийн сурагч арванхоёрдугаар ангийн сурагч Л. Индра, Шинэ Эхлэл ахлах сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Т. Намуун нар оролцсон юм.

       Нийт 80 орны 304 сурагч Биологийн шинжлэх ухааны “Амьтны анатоми, физиологи”, “Эсийн биологи”, “Экологи”, “Зан төрх”, “Генетик”, “Эволюци”, “Ургамлын физиологи” гэсэн чиглэлүүдээр онолын (нийт 168 хуудас), “Биохими”, “Биоинформатик”, “Экологи ба Зан төрх”, “Ургамлын молекул биологи” гэсэн чиглэлүүдээр дадлагын (нийт 66 хуудас) мэдлэгээ сорин өрсөлдсөн байна.

БИОЛОГИЙН ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС МОНГОЛ УЛСЫН БАГ ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ТУСГАЙ БАЙР ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188