Хотын дарга Д.Сумъяабазар: Үерийн улмаас 144 барилга байгууламжийн зоорийн давхар усанд автсан. Одоогоор орон сууцны барилгын усыг соруулж, хатаах, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна. Зарим барилгын дороос хөрсний ус нэвчиж байгаа тул ус соруулах ажил удааширч, хүндрэл гарлаа. Хоёр барилгын дороос булаг байж болох ус оргилж гарч эхэлсэн. Энэ талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна. Ус соруулахад шаардлагатай шахуурга, цахилгаан үүсгүүрийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшлийн байгууллагуудаас ч түрээслэн ашиглаж буй. Эхний ээлжинд ус, цахилгааныг холбох асуудал оршин суугчдад тулгарч байна.
Бусад байршилд цэвэрлэгээ, ариутгалын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Хот тохижилтын газар болон болон хувийн хэвшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 16 байгууллагын 870 ажилчин, дотоодын цэргийн алба хаагч, СӨХ-ны ажилтан, сайн дурын иргэн 324 техниктэй ажиллан зургаан дүүргийн 25 байршлын лаг, шаврыг шуудайлан 13.2 сая ам метр нийтийн гудамж, зам талбайг цэвэрлэж, 5,236 тонн лаг, шаврыг зөөвөрлөөд байна.
| Ус соруулах, хатаах, цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |