• Өнөөдөр 2025-05-01

ХАРАА ГОЛД ҮЕРИЙН ШОРООН ДАЛАН БАРЬЖ БАЙНА

2023-07-09,   513

         Хараа голын үерийн далангийн төгсгөл хэсэгт үерийн ус давж тус багийн айл өрх рүү орох өндөр эрсдэл үүссэнтэй холбогдуулан үерийн шороон далан байгуулах ажлыг хийж байна.
 
    Эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд Аймгийн Онцгой комисс, Дархан сум, Цэргийн штаб болон дүйцүүлэх алба, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Цагдаагийн газар, Хот тохижилт, нийтлэг үйлчилгээний газар зэрэг холбогдох байгууллагын нийт 229 хүн, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр 8м өргөнтэй 140м урттай 7 боодол буюу 980м урт плонкыг ашиглан үерийн далан байгуулж байна.
 
    Дархан сумын гуравдугаар багт үерийн далан хальсан нийт 123 айл өрхийн 470 иргэнийг аюулгүйн цэгт нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.
 
Хонгор сумын хэмжээнд үер, усны гамшигт өртсөн 11 айл өрх, 800 бог малыг аюулгүй газарт гаргасан бол Орхон суманд 15 айл өрхийн 36 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
 
       Шарын голын услалтын системтэй тариалангийн талбайн Улаан хошуу, хүрээлэн, толгойн барилга чиглэлээр үерт автаж одоогийн байдлаар төмс 14.5 га, хүнсний зургаан төрлийн ногоо 85 га, нийт 92 га талбай үерт нэрвэгдээд байна.
 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан байнгын эргүүл, постыг ажиллуулах, иргэд, олон нийтэд байнгын сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж, аюулгүй байдлыг хангах ажиллах үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРАА ГОЛД ҮЕРИЙН ШОРООН ДАЛАН БАРЬЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188