Хөрсний усны нэвчилтгүй байрны усыг нь соруулж дуусгаад, лаг, шаврыг цэвэрлэж байгаа юм. Хөрсний усны нэвчилттэй байрнуудын тухайд усыг нь соруулаад дуусахад хэсэг хугацааны дараа 10-20 см ус тогтоод байгаа аж. Иймээс цахилгаан залгах боломжгүй нөхцөл байдал үүсэж буй тул хөрсний усны мэргэжилтнүүдтэй асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцаж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: Хөрсний усны нэвчилтгүй байрнуудынхаа лаг, шаврыг өдөр гэхэд цэвэрлэж дуусгахаар зорьж байгаа. Туул, Сэлбэ голын усны түвшин буурсан учраас үерийн эрсдэл үүсэхгүй гэж тооцож байна. Ариутгал, халдваргүйжүүлэлт болон иргэдийг цахилгаанаар хангахад анхаарч ажиллана. Хоёр дүүрэгт 20 орчим байранд хөрсний ус нэвчиж байгаа нь хүндрэл үүсгэж байна.

Тусгай зориулалтын машинаар 54 мянган ам метр талбайд, ногоон байгууламжийн усалгааны 10 автомашинаар 40 мянган ам метр талбайг ариутган халдваргүйжүүлээд байна. Мөн Хүүхдийн паркийн 20 га талбайг хоёр давтамжтайгаар ариутгажээ.
| Хөрсний усны нэвчилтгүй байрнуудын лаг, шаврыг цэвэрлэж дуусгана |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |