“Хүүхдийн хоол” үндэсний чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд талархал илэрхийллээ. Монгол Улс Алсын хараа- 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт "Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч хөрвөх чадвартай, оюунлаг бүтээлч иргэнтэй улс болж хөгжинө” гэсэн зорилго тавьсан бол
Нэгдсэн Үндэсний байгууллагаас зарласан Тогтвортой хөгжлийн зорилгод:
-Өлсгөлөнг зогсоох
-Эрүүл мэндийг дэмжих
-Чанартай боловсролыг дэмжих гэсэн үндсэн 3 том зорилго бий.
Дэлхий нийтийн болон манай улсын бодлогод тусгалаа олсон эдгээр зорилтыг хангахад оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг зохион байгуулж, хот, хөдөө, орон нутгийн 1500 орчим төлөөлөгч оролцож боловсролын орчин дахь хүүхдийн хоол гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцэж, зөвлөмж гаргасан юм.
Боловсролын сургалтын байгууллагад 1.2 сая орчим хүүхэд суралцаж байгаа юм. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал болох эрүүл мэнд, хоол шим тэжээлийн асуудлыг хэлэлцэж, гаргасан зөвлөмжид:
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр:
Ерөнхий боловсролын сургуулийн дотор орчинд үндэсний үйлдвэрлэлийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нөхцлийг бүрдүүлж, үйлдвэрлэгч сургуулийн хооронд гэрээ багйуулан ажиллах,
Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах,
Хүүхдийн өсөлт хөгжлийг бүртгэж, хянах мэдээлийн нэгдсэн системтэй болох,
Хүнсний хангамж, худалдан авалт, нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох чиглэлээр:
Хүнсний хангамжид хагас боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүн, бэлдэц нийлүүлэх хангамжийн төвийг нийслэл, аймаг, орон нутгийн түвшинд байгуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх,
Хүүхдийн хоол үйлдвэрлэлд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бэлдэц нийлүүлж буй хүнс үйлдвэрлэгчдэд татвар, зээлийн хөнгөлөлтийн бодлогоор дэмжих,
Мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, хангах, чадавхжуулах, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр:
Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад хоол зүйч мэргэжлээр суралцагчид сурлагын амжилттай нь уялдуулан тэтгэлэг олгох асуудлыг судалж шийдвэрлэх, хоолзүйчдийг давтан сургалтад хамруулж, хоолзүйч багш бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх,
Хоол, шим тэжээл, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр:
Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, хийх зөв зохистой хооллолтын цагийг нэмэгдүүлэх, үдийн хоол хөтөлбөртэй уялдуулах,
“Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс”-ний зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүл мэнд, хоол, хүнсний зөв зохистой хэрэглээний талаарх мэдээлэл, нэвтрүүлэг, контентын агуулга нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн байхад хяналт тавих зэрэг шийдлүүдийг тусгасан.
| ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд “Хүүхдийн хоол” үндэсний чуулганаас талархал илэрхийлжээ |
|
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |