УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээрр хасаж, 6 жил хорих ял оноолоо. Түүнийг Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан шүүгдэгчээр татаад байсан юм. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах гэсэн үндэслэлээр дээрх ялыг оноосон болохыг шүүгч хэллээ. “НВЦ” компанийн ерөнхий захирал Ц.Баатарбилэг ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Даажамбад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1 сая төгрөгийн хэтэвч өгсөн төдийгүй өөрийн компанид давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 100 мянган ам.долларын хахуулийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс өгсөнд буруутай гэж шүүхээс үзээд байсан юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ "Хөгжлийн банкны асуудлыг огт мэдэхгүй. Хохирол барагдуулна гээд байр, машин хураан авсан "гахай явган нохой нүцгэн" гэдэг шиг л явж байна. 2022 оны 4-р сарын 2-нд АТГ-т дуудсан. Надаас өмнө нь нэг ч мэдүүлэг авалгүйгээр шууд яллагдагчаар татсан. Тэгээд АТГ-д арав гаруй удаа биечлэн очиж бичгээр болон аман мэдүүлэг өгч, шаардлагыг биелүүлэн оролцож байв. Дархан хэргэм зэргээр бус жирийн иргэн хүнийхээ хувьд хэрэгт хандаж байв. Сүрхий дарамтад оруулдаг юм байна лээ" гэсэн юм. Ё.Баатарбилэг 2020 онд Архангай аймгаас сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд уг хэрэгтэй холбоотой түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй. Дээрх ялыг оноосонтой холбооой бүрэн эрхийг нь түдгэлүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д өгч, чуулганаар хэлэлцэх хуультай.
| Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хаслаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |