Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ.
Тэрбээр энэ үеэр “Төрийн эрхэм хүндтэй шагнал хүртлээ. Боловсрол, спортын салбарт Монголын оюун ухааны академийн үйл ажиллагааг төрөөс үнэлсэн сайхан үйл явдал боллоо. Анх Оюун ухааны академи нэг хүний санаачилгаар эхэлж байсан бол өнөөдөр гар нийлсэн хамт олонтой болсон, дотоод гадаадад 40 орчим салбар, 200 гаруй багш ажилтан, жилдээ 8-10 мянган хүүхэд суралцсан байгууллага болон өргөжсөн байна. Бид дэлхий биднээс суралцана гэсэн алсын хараатай. Иймээс энэ салбартаа бүр сайн хичээж ажиллана, бүх шавь болон бидний үйл ажиллагааг дэмждэг ард түмэндээ талархснаа илэрхийлье” гэв.
Х.Хатанбаатар оюун ухааны спортын олон улсын шүүгч бөгөөд Турк Улсын Гази их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын төрлөөр хичээллэж, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монголын анхны тамирчин юм.
Мөн 2008 онд Турк улсын хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцож мөнгөн медалийн эзэн болсноос хойш оюуны спортын тэмцээнүүдээс нийт 12 медаль хүртжээ. Түүний гаргасан томоохон амжилтаас нь дурдвал 2011 оны Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медалийн болзол хангасан.
| Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар Гавьяат багш цол хүртлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |