Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт иж бүрэн засвар хийж, шинээр ашиглалтад орууллаа. Төвийн зургадугаар давхарт байрлах тус тасгийн цэвэр болон бохир усны шугамыг шинэчлэн сольж, үйлчилгээний ажилтнуудад зориулсан цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай булан байгуулсан байна.
Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн эмчилгээ, үйлчилгээнд нийцүүлэн өрөө бүрт гүйдэг хаалга, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуурыг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах зориулалтын хавтангаар ханыг засварлан тохижуулжээ. Тус тасгийн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, авагддаг төмөр дүүжин тааз, хэвтэн эмчлүүлэгчийн өрөө бүрт ариун цэврийн өрөө байгуулж, үйлчлүүлэгчийн ая тухыг хангасан байна.
| ГССҮТ-ИЙН ГАР САРВУУ НӨХӨН СЭРГЭЭХ БИЧИЛ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЛАА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |