“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг цахим орчинд цацагдсан. Тодруулбал, Л.Чинбат зөвшөөрөлгүй, хууль бусаар 300 гаруй адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт оруулж ирснийг төрийн албан хаагчид болон нутгийн иргэд эсэргүүцсэн байдаг. Адууг нь албадан гаргахыг шаардаж, эсэргүүцсэн малчдыг Л.Чинбат машинаараа хөөж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригийг яллагдагчаар татжээ. Тэрбээр өөрийг нь яллагдагчаар татсан хэргийн талаар цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрбээр “Гацуурт" компанитай үүссэн маргаан нэлээн хугацаанд өнгөрлөө. Одоо цагдаа байгууллагаас намайг хоёр хэрэг дээр яллагдагчаар татаж байгаа. Эхнийх нь "Гацуурт" компанийн ажилтны хурууг хугалсан. Хоёрдох нь Гацуурт компанийн захирлын нэр төрд халдаж, мөргөөгүй байхад мөргөсөн гэж цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж байгаа гэж Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас хэлсэн. Хуруу хугалуулсан гэж байгаа хүний хурууг хугалаагүй. Цагдаагийн газраас хөнгөн бэртэл гэсэн эмнэлгийн магадалгаа гарсан. Миний эргэн тойронд хүмүүс, Цагаан нуур сумын цагдаа хамт байсан. Гэрч олон бий. Хуруу, гарт нь хүрээгүй байхад эрүүл мэндийн байгууллагаас хөнгөн гэсэн магадалгаа гарсанд гайхаж байна. Би тэр эрүүл мэндийн байгууллагад гомдол гаргана.Мөн мөргөснийг нь харсан гэрчүүд олон байхад намайг худал ярьсан гэж гүтгэж байгаа бүх шатанд нь гомдол гаргана. Дархан цаазтай газарт мал бэлчээдэг, хашаалдаг, олон тооны мал хашиж үхүүлдэг. Энэ хүмүүстэй Монгол Улсын хууль, прокурорын байгуулга яаж ажиллаж энэ хэрэг дээр ямар арга хэмжээ авахыг хүлээж байна. Хуулийн байгууллага нь шударга ажиллаасай гэж хүсэж байна” гэв.
| Б.ГАНЗОРИГ: Гарт нь хүрээгүй байхад хуруу нь хугарсан гэсэн эмнэлгийн магадалгаа гарсанд гайхаж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |