Барилга, хот байгуулалтын улсын албаны шуурхай штабаас Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Нийслэлийн онцгой комисст дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн шөнө буюу 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 20:00 цагаас 7-ны өдрийн 08:00 цаг хүртэл дараах ажлыг зохион байгуулж ажиллав.
Барилга, хот байгуулалтын яам дээр хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж, мөн бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйчилгээг эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч 81 компанийн 120 автомашин судалгааг гарган Улсын онцгой байдлын комисст хүргүүлэв.
Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 08:00 цагийн байдлаар ирүүлсэн мэдээгээр УСУГ-аас 2023 оны долдугаар сарын 5-6-нд шилжих шөнө бохир соруулах гурван машин, есөн гном насос, 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр усанд автсан байрны В1 гражийн давхрын усыг соруулж, усны түвшин 80 см доошилсон байна.

ОСНААУГ-ын ХҮТ-4-ийн нийт 23 байр усанд автсанаас 11 байрны усыг соруулж цахилгааны хүчдэл залгасан байна. Одоогоор 12 байрны усыг соруулах ажил үргэлжилж байна. 1.2 м устай байсныг 60 см болгон буурууллаа.
УСУГ-аас цэвэр ус зөөврийн нэг машин өнгөрсөн өдөр 20:00 цаг хүртэл ус түгээж ажиллалаа. Мөн хувийн хэвшлийн таван компанийн 11 гном насосоор ус соруулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

2023 оны долдугаар сарын 6-ны байдлаар Барилга, хот байгуулалтын Улсын албаны шуурхай штабаас Сэлбэ голын дагуу байрласан нийт 141 орон сууц үерийн усанд автсан байна. Усанд автсан Сүхбаатар дүүргийн I,VII, VIII, XI хороо, Баянзүрх дүүргийн I,VI, XV, XXV хороо, Хан-Уул дүүргийн I,II Баянгол дүүргийн III, XXIV, XXV хорооны барилгууд байгааг НОБГ-с тодруулах ажил хийгдэж байна. Мөн голын эрэг дагуу зөвшөөрөл өгсөн, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг батлагдсан усанд автах эрсдэлтэй 230 барилгын дэлгэрэнгүй судалгааг Хот байгуулалт хөгжлийн газраас гаргаж нийслэлийн онцгой комисст хүлээлгэн өгөв.

Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар хоногт хүлээн авч буй усны хэмжээ 221 шоо метрт хүрч, хүчин чадлаас нь 30 хувь хэтэрсэн талаар мэдээллийг хүлээн авч холбогдох хүмүүст мэдээллийг хүргүүлсэн.
Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Натурын орчим босгосон далан дахин сэтэрсэн, Сүхбаатар дүүргийн 13-17 дугаар хороо, зуслангийн чиглэлийн айлуудын жорлон, муу усны нүх дүүрч бохир зөөврийн автомашинуудын дуудлагын ачаалал их байна. Тиймээс бохир зөөвөрлөх автомашины бэлэн байх талаар зар хүргэж, зардлыг шийдвэрлэвэл дайчилгаанд 20-30 машин оруулах бэлэн байдлыг хангасан.

Мөн эдгээр газруудад БХБЯ, БХТ, ТОСК-ийн таван албан хаагч гурван байршилд зохион байгуулалт хийн ажиллаж байна.
1. Улаанбаатар буян ХХК-ийн урд S.Outlet дэлгүүр орчим үерийн далангийн хамгаалалтад "Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл"-өөс 3-4 машинаар шороо тээвэрлэж байна. Түүнчлэн Эсэн трейд

/эко констракшн/-аас хоёр машин, “Номт” ХХК-аас нэг машин "Альтернатив" ХХК-аас Эксоватор, хоёр машинаар, “Их наяд” ХХК-ийн хашаанаас шороо зөөх ажлыг хийж байна.
2.Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Дамбадаржаа орчим үерийн далангийн үерийн хамгаалалтад “Хурд” ХХК-аас дөрвөн хово машин шороо, “Люкси Монгол” ХХК-аас шороо зөөж асгах ажлыг зохион байгууллаа.

3. Алтай хотхоны үерийн далангийн хамгаалалтад "Каяак" ХХК-аас зургаан машинаар 4-5 эргэлтээр шороо асгахаар төлөвлөж эхнээсээ асгаж байна. Биокомбинатаас ирэх тул УОК-той хамтран Замын цагдаагаар гуперлүүлэн шуурхай ажиллаж байна.
Мөн далан сувгийг өртгөх ажилд зориулан 30 ковш болон 140 эксковатор нэмж гаргуулаад байна.
БХБЯ-ны Төрийн нарийн бичийн даргаас өгөгдсөн үүргийн дагуу өргөгч кран машины судалгааг салбарын хяналтын газраас гаргуулж бэлэн байдлын хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

| БХБЯ: БАЙРНУУДЫН УСЫГ СОРУУЛЖ, ЦАХИЛГААНЫ ХОЛБОЛТ ХИЙН, ҮЕРТ АВТАЖ БОЛЗОШГҮЙ ХОРООЛЛУУДАД ШОРОО БУУЛГАЖ, БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАЛАА |
|
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |