• Өнөөдөр 2025-05-01

Гучин мянга орчим хэрэглэгчийн цахилгааныг таслаад байна

2023-07-06,   260

          Долоодугаар сарын 6-ны 14:00 цагийн байдлаар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 702 дэд өртөөнд холбогдсон 30 мянга орчим хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Өнөөдөр 09:00 цагаас хойш тус компанийн нийт 213 хүн 40 гаруй машин, механизмтай ажиллаж байгаа юм.

Цахилгааныг тасалсан томоохон хэмжээний байршлуудын мэдээллийг хүргэе.

  •     Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Зуслангийн чиглэл Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;
  •     Баянзүрх дүүргийн Натур, S-Outlet дэлгүүрийн орчмоор;
  •     Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Коёото хотхоны 32-35 дугаар байр, Замын цагдаагийн газар орчмоор;
  •     Хан-Уул дүүргийн “Алтай”, “Гэрэлт өргөө”, “Дэлгэрэх” хотхон
  •     Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулагийн гудамжнуудад цахилгаан таслаад байна.
  •  

 


Гучин мянга орчим хэрэглэгчийн цахилгааныг таслаад байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188