Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрчээ. Энэ байршилд Нийслэлийн онцгой комиссын алба хаагчид машин механизмтай ажиллаж, сэтэрсэн талыг битүүлэх арга хэмжээ авч буй. Мөн Цагаандаваанаас хайрга, дайрга зөөж даланг хүчитгэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар: Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын барилга, оффис руу ус орсон байна. Мэргэжлийн байгууллага, холбогдох албаныхан арга хэмжээ авч ажиллаж буй. Голын урсацыг жигдрүүлэхийн тулд жижиг гүүрүүдийг нураах шаардлагатай байна. Энэ асуудлыг бид УОК болон бусад байгууллагатай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргана.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа:Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд үер, усанд өртөөд байгаа зургаа, өртөж болзошгүй 20 барилга байгууламж байна. Эдгээр барилгад 7000 орчим хүн бий. Одоогоор бид барилга байшингийн зоорийн болон нэгдүгээр давхраас эд хогшлыг зөөж гаргах, хүмүүсийг дээш нь шилжүүлж аюулгүй байдлыг хангаад байгаа. Нөгөө талаас, Сүхбаатар дүүгийн 13,14 дугаар хороонд байдал хүндэрч байна. Тухайлбал, Сэлбэ дэд төвийн станцад ус нэвчсэн гэсэн мэдээлэл ирлээ. Мөн 15 дугаар хорооны Дамбадаржаа орчимд 50 айл өрх усанд автсан, 150 өрхийг нүүлгэн шилжүүлэх, тараан байрлуулах арга хэмжээ аваад байна.
| Д.СУМЪЯАБАЗАР: Голын урсацыг жигдрүүлэхийн тулд жижиг гүүрүүдийг нураах шаардлагатай байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |