• Өнөөдөр 2025-05-01

Баяр наадмын үеэр хүй долоон худагт соёлын наадам болно

2023-07-06,   639

           Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой Соёлын наадмыг 2023 оны долдугаар сарын 11, 12-ны өдөр, уяачдын наадмыг долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна.
 
        Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлээс наадамчин олонд таниулах, өв соёлоо хайрлан хүндэтгэх, бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэгдсэн энэ жилийн соёлын наадмын үзэл санаа нь Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
 
        ЮНЕСКО-д бүртгүүлсэн Соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтоос гадна Монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-Соёлын отог” асруудаар аялж, “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”, “Казах соёлын гэр”-ээр зочилж, Цаатан түмний урцанд саатан, ардын уламжлалт тоглоом наадгай, нүүр будалт ба хөрөг зураг, уран бичлэг, эсгий урлал, монгол угсаатны хувцас, эд өлгийн зүйлстэй танилцаж, “Аварга Монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжийг наадамчин олонд бүрдүүлж өгөх юм.

    Соёлын наадамд хүрэлцэн ирснээр монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР-СОЁЛЫН ОТОГ” асруудаар аялж, отог тус бүрийн онцлог бүхий агуулгуудын талаарх мэдлэгээ өргөжүүлж, соёлын үзмэрүүдийг үзэн сонирхож, өөрийн биеэр оролцон суралцаж, бүтээлч хөтөлбөрт хамрагдах  юм.


Баяр наадмын үеэр хүй долоон худагт соёлын наадам болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188