• Өнөөдөр 2025-05-01

ХАРАА ГОЛ ҮЕРЛЭЖ ЕСӨН АЙЛ УСАНД АВТЖЭЭ

2023-07-06,   761

             Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх дөрөвдүгээр баг, 41 дүгээр зөрлөг гэх газарт Хараа голын ус эргээ даван үерлэж хоёр гэр усанд автсан тухай дуудлагыг долдугаар сарын 5-ны өдрийн 6:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход хоёр өрхийн хоёр гэр үерийн усанд автсан байсныг дөрвөн цаг ажиллан нүүлгэн шилжүүлсэн.
 
       Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни баг, 53 дугаар зөрлөгийн 58-ын тохой гэдэг газарт Хараа голын ус эргээ даван үерлэж зургаан өрхийн зургаан гэр усанд автсан тухай дуудлагыг долдугаар сарын 5-ны өдрийн 6:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход долоон өрхийн долоон гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, хоёр иргэнийг аюулгүй газарт гаргасан.

ХАРАА ГОЛ ҮЕРЛЭЖ ЕСӨН АЙЛ УСАНД АВТЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188