• Өнөөдөр 2025-05-01

Нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн маршрутад түр өөрчлөлт орууллаа

2023-07-05,   562

Нийслэлийн Засаг даргын А/730 дугаары захирамж гарсантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт оруулан зохицуулаад байна.

Тодруулбал,

  • Ч:10 - “Ганц худаг-Баянмонгол хороолол - ТЭЦ 3” чиглэлийг Баян Монгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,
  • Ч:32б - “Офицеруудын ордон - ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,
  • Ч:42 - “Сүлжмэл-Нарны - Зайсан” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх,
  • Ч:56 - “Архивийн ерөнхий газар - Буянт Ухаа 2 хороолол - 120 мянгат” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин Хүннүгийн гудамж И-март дэлгүүрийн урд буцаж эргэх,
  • Ч:61 - “Офицеруудын ордон – МУБИС - 120 мянгат - Алтай хотхон” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах,
  • Ч:71 - “Дүнжингарав - Баян Монгол хороолол - Хүннү 2222 – 120 мянгат - Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг Хүннүгийн гудамжаар зорчуулан 120 мянгатын уулзвараар академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулахаар зохицууллаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн маршрутад түр өөрчлөлт орууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188