• Өнөөдөр 2025-05-01

ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, багш нарыг урамшууллаа

2023-07-05,   480

                 Дорнод аймгийн ерөнхий боловсролын 12 жилийн 18 сургуулийн 34 бүлэгт нийт 700 гаруй суралцагч арванхоёрдугаар ангийг төгсөж байна. Энэ хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтыг 816 сурагч өгч гурван сурагч 800 оноо авсан билээ. Аймгийн Засаг даргаас Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг хүлээн авч уулзан, биечлэн баяр хүргэж урамшуулдаг уламжлалтай.

       2023 оны зургадугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ЭЕШ-аар Нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан Хэрлэн сумын наймдугаар сургуулийн сурагч Д.Пүрэвсүрэн, математикийн хичээлээр 800 оноо авсан Flower сургуулийн сурагч Б.Болорхүү олон Улсын Англи хэлний шалгалтын оноог ЭЕШ-ын оноотой дүйцүүлж 800 оноо авсан Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийг сурагч Б.Бямбанаран нарт тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгосон юм. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн Хэрлэн сумын Flower сургуулийн математикийн багш Д.Цэгмэд, Долоодой сургуулийн нийгмийн багш Э.Энхбаяр, 1 дүгээр сургуулийн англи хэлний багш Ч.Отгонтунгалаг нарт тус бүр нэг сая төгрөгийн урамшууллыг олгож, батламж гардууллаа.

           Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх “ЭЕШ-2023” эрчимжүүлсэн сургалтыг жил бүр зохион байгуулж түүнчлэн багш нарын ажиллах орчин, ур чадвараа дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн дэмжин ажиллаж байна. Мөн боловсролын салбарт сум, орон нутагт нэн хэрэгцээт боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт үзүүлдэг “Нутгийн ирээдүй” төсөл нь тав дахь жилдээ хэрэгжиж байгаа ба 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц анхдагч хөтөлбөр юм.

ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, багш нарыг урамшууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188