• Өнөөдөр 2025-05-01

ТАНИЛЦ: Түр хугацаанд хаасан замууд

2023-07-05,   752

         Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, зарим замуудыг хаасан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа учир долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг түр хаахаар болсон юм.
 
        Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс Нарны замын уулзвар хүртэлх;
“Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж хүртэлх;
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрний уулзвар хүртэлх;
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзварас Нарны замын уулзвар хүртэлх;
Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хаах юм.

ТАНИЛЦ: Түр хугацаанд хаасан замууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188