Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:Сүүлийн 2-3 хоног бороо орсны улмаас зарим байршилд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Ер нь гол дагасан орон сууцны хорооллуудын нөхцөл байдал нэлээн хүндэрсэн байгаа юм. Тухайлбал, Сэлбэ, Дунд гол үерлэн орон сууцны хороолол, зам усанд автсан. Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Буянгийн замд далан сэтэрч орон сууц, зам руу ус орсон байна. Мэргэжлийн байгууллага, албаныхан нөхцөл байдал хүндэрсэн эдгээр байршил дээр ажиллаж далан босгох, ус боох арга хэмжээ авч байна.
Мөн энэ сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Наадмын зам буюу Соёмботой хөшөөний арын замд үер буусан. Гудамж, зам руу орж ирсэн усны урсацыг хаахын тулд зам сэтэлсэн ч усны түвшин нэмэгдсээр байна. Үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах талаар нийслэлийн удирдлага, Нийслэлийн Онцгой байдлын газар тодорхой шийдвэрүүд гаргана. Цаашид бороо үргэлжлэн орох тул далан босгох, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, сэрэмжлүүлэг мэдэгдэл хүргэх арга хэмжээг шуурхай авч ажиллана.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар: Үер буусан, усанд автаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байршлууд дээр цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Бид онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, замын хөдөлгөөнд хяналт тавих зэргээр үүргээ гүйцэтгэж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас энд 20 алба хаагч ажиллаж байна, дахин 20 алба хаагч нэмж ирнэ. Бид орон сууцны барилгуудын доод давхарт байгаа техник хэрэгслүүдийг гаргах, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх, усанд автсан талбайд шороо, элс асгуулах арга хэмжээ авч байна. Одоогоор манай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд гэмтэж бэртсэн, хохирсон гэх мэдээлэл ирээгүй.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр: Сүүлийн хоёр өдөр бороо үргэлжилж орсны улмаас нөхцөл байдал хүндэрч байна. Сэлбэ гол дагасан орон сууцнууд, зуслангийн бүсийн айл өрхүүд усанд автах тохиолдлууд гарч эхэллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан онцгой байдлын байгууллага, мэргэжлийн анги, албад, нийслэлийн холбогдох газрууд эдгээр байршил дээр ажиллаж арга хэмжээ авч байна. Сэлбэ голын дагуух эрсдэлтэй бүсэд 1000 айл өрх амьдардаг. Тэдэнд сэрэмжлүүлэг, мэдэгдлийг өгч ажиллаж байна. Дөнгөж сая манай аврагч хоёр хүүхдийг уснаас гаргалаа.
| М.БАЯРАА: Усанд автсан байршлуудад далан босгох, ус боох арга хэмжээ авч байна |
|
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |