Сэлбэ голын далан сэтэрсний улмаас ойр орчмын орон сууцуудын нэг давхар усанд автсан байдалтай байгаа билээ. Үерт автсан газарт Онцгой байдлын газар шуурхай ажиллаж байна. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бид 03:00 цагт Сэлбэ голын далан сэтэрлээ гэсэн мэдээлэл аваад шууд ажиллаж эхэлсэн. Улиастай, Дарь-Эх орчимд үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Эхний ээлжид хүмүүсийн эд хөрөнгө, аюулгүй байдал дээр анхаарч байна. Орон сууцны доод давхар дүүрэн машин байсныг гаргаж ажилласан. Зогсоол дээр байсан машинуудыг шилжүүлсэн. Голын дагуу орон сууц барьсан төлөвлөлтийн алдаатай олон байгаа. Энэ эрсдэлтэй үеийг хохирол багатай давах л чухал байна. Голын түвшин нэмэгдэж далангаа дахиж сэтлэх эрсдэлтэй байна. Зам сэтрээд байгаа учраас хүссэн газраараа том машин оруулж, далан босгож чадахгүй байна. Ус орсон орон сууцуудын цахилгааныг салгасан. Өнөөдөр аадар бороотой гэсэн мэдээ байгаа учраас болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр ажиллаж байна” гэв.
| Н.БАЯНМӨНХ: Голын дагуу орон сууц барьсан төлөвлөлтийн алдаа олон байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |