• Өнөөдөр 2025-05-01

Дээлтэй Монгол наадам энэ сарын 9-нд болно

2023-07-04,   978

                Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс”-тай хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг долдугаар сарын 9-ний өдрийн 11:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд 17 дахь удаагаа зохион байгуулна.
 
         Дээлтэй Монгол наадмын эхэнд үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатан улсуудын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсах юм.
  Мөн
– Шилдэг дүүрэг
– Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
– Шилдэг дээл урлаач
– Шилдэг бүжгийн аяны оролцогч
– Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
– Хамгийн сайхан дээлтэй оролцогч
– Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
– Хамгийн сайхан дээлтэй хүүхэд шалгаруулна.
 
     Түүнчлэн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан Орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт, Дээлтэй диско зохион байгуулна.

Дээлтэй Монгол наадам энэ сарын 9-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-10 19:02:40
    Mangaalam: Дээлтэй наадам сайхан боллоо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188