Уг арга хэмжээнд Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, биржийн байнгын гишүүн “Цэц инвест” ХХК, ноос, ноолуурын үйлдвэр ”Лидер кашимер” ХХК, хонины ноосон бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК, “Амар хяргагч”, “Share Mongolia”ТББ хамтран ажиллаж, малчид, хоршоод өргөнөөр оролцлоо.
Өдөрлөгийн үеэр “Сангийн далай шарга” хоршоо болон иргэн Б.Бадрах нар 20тн хонины ноос арилжаалах форвард гэрээг “Лидер кашимер” ХХК-тэй байгуулсан бөгөөд гэрээний үүргийн хэрэгжилтийг Хөдөө аж ахуйн бирж хангуулж ажиллана.

Форвард гэрээ нь урьдчилан тохиролцсон нөхцлөөр тодорхой хугацааны дараа нийлүүлэх гэрээ бөгөөд талууд үнийн өөрчлөлтийн болон нийлүүлэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж, малчид хоршоод нийлүүлэх түүхий эдээ төлөвлөх, үйлдвэр болон бусад худалдан авагчид худалдан авалтаа төлөвлөх зэрэг талуудад санхүүгийн хувьд тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.
Мөн өдөрлөгийн үеэр цахилгаан хайчаар хонь ноослох DEMO үзүүлбэр болон хяргасан ноосыг ангилан ялгах талаар сургалт хийж, ангилан ялгалт хийсэн ноосыг үндэсний үйлдвэрлэгч нарт чанартай нь уялдуулан ялгаатай үнээр борлуулах замаар малчид, хоршоод орлогоо нэмэгдүүлэх боломжийг сурталчилан таниуллаа.
| ХОНИНЫ НООСЫГ ФОРВАРД ГЭРЭЭГЭЭР АРИЛЖЛАА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |